Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/News13021215.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр коронавирустай холбоотой ээлжит уриалга гаргалаа. Уриалгад... 

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх зэргээр 6 зүйлийг онцлон заажээ. Үүн дотроос "ээлжит сонгуулийг хойшлуулах санал" нь улс төр, олон нийтийн дунд ярианы сэдэв болоод байна. 

ТЭГВЭЛ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ БОЛОМЖ БИЙ  ЮУ?

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД... 

Үндсэн хуулийн ХОРИН ТАВ ДУГААР ЗҮЙЛИЙН 2-Т 

2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:

1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;

2/ Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

 УИХ-ЫН СОНГУУЛИЙН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛД... 

9.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно.

9.5. Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Улсын Их Хурал ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоож болно.

9.6. Улсын Их Хурал энэ хуулийн 9.4, 9.5-д заасан онцгой нөхцөл арилсны дараа ажлын долоон өдөрт багтаан, санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана.

9.7. Улсын Их Хурал энэ хуулийн 9.6-д заасан хугацаанд ээлжит сонгуулийг товлон зарлаагүй бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.6-д заасны дагуу сонгуулийг зохион байгуулна.

УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД... 

Тус хуулийн гучдугаар зүйлд... 

30.3. Улсын Их Хурлын ээлжит сонгууль зарласны дараа энэ хуулийн 30.2-т заасан онцгой нөхцөл үүсвэл Улсын Их Хурал ээлжит сонгууль зарласан шийдвэрээ цуцалж сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

30.4. Энэ хуулийн 30.2, 30.3-т заасан нөхцөл байдал үүссэнийг Улсын Их Хурал нээлттэй чуулганаар хэлэлцэж Ерөнхийлөгчтэй санал тохиролцсоны үндсэн дээр ил санал хураалтаар тогтоол гаргаж шийдвэрлэнэ.

30.5. Энэ хуулийн 30.2-т заасан онцгой нөхцөл арилсны дараа Улсын Их Хурал ажлын 7 хоногт багтаан ээлжит сонгуулийг товлон зарлана.

30.6. Энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.

ХОЙШЛУУЛСАН ХУГАЦААНД ЗАСГИЙН ЭРХ ХЭНД ШИЙЛГЭХ ВЭ? 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД... 

Үндсэн хуулийн ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛИЙН 2-Т

1. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД... 

Тус хуулийн гучдугаар зүйлд... 

30.2. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан байна. 

Яамртай ч хуулийн дагуу сонгуулийг хойшлуулах боломж байгаа юм байна. Гэхдээ сонгууль хойшлуулэх эсэхийг Ерөнхийлөгч бус УИХ шийдвэрлэх ёстой юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх