Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/doctor chat.webp

Саяхан Солонгост охид бүсгүйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, тэднийг тамлан зовоодог  “Nth room” гэх telegram чатад зураг, дүрс бичлэгийг нь хууль бусаар тавьдаг байсан хэрэг гарсан билээ. Цагдаа нар сэжигтнийг илрүүлсэн бөгөөд түүнээс байцаалт авч эхэлсэн ч иргэд түүний хэн болохыг илчихийг шаардсан бичгийг Хөх ордогд 3 сая гаруй хүний гарын үсгийн хамт илгээж байсан юм. 

Тэгвэл цагдаа нар хэд хэдэн байцаалт явуулсаны эцэст хэрэгтний хийсэн хэрэг илчлэгдсэн учраас олон нийтэд царайг нь харуулсан байна. 

Тус гэмт хэргийг үйлдсэн этгээдийг Чо Жү Бин гэдэг бөгөөд тэрээр  “Nth room” гэх telegram чатад  ‘Doctor’  хэмээх нэрээр алдаршжээ. Тэрээр нийт 74  эмэгтэйг бэлгийн мөлжлөгт оруулж, харгис хэрцгийгээр тамлан зовоож гурван өөр төрлийн төлбөртэй чатад зураг, бичлэгийг нь тараадаг байсан байна. Хэдийгээр хохирогчдын тоо 74 гэж байгаа боловч энэ тоо цаашид ихсэх магадалалтай байгаа бөгөөд хохирогчдын ихэнх нь 10-16 насны охид байжээ.

‘Doctor’ өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар хэвлэл мэдээллийнхэнд тайлбарлахдаа "Зүгээр л их мөнгө олдог байсан болохоор энэ үүнийг хийдэг байсан. Тэрнээс биш би гаж донтон биш" гэжээ. Түүний мэдүүлж байгаагаар тус чатанд орох хүсэлтэй хүмүүс ойролцоогоор 1,5 сая вон төлдөг бөгөөд үйлчилгээ нэмэгдэх тусам (охидыг тамлах хэлбэр) төлбөр нэмэгддэг аж. Мөн тэрээр цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ ойролцоогоор 1000 орчим эрэгтэйчүүдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлсэн гэж мэдүүлсэн боловч зарим гэрчийн мэдээллээнээр үйлчилгээ авсан болон чатанд элссэн хүмүүсийн тоо хэдэн зуун мянгаар тоологдох хэмжээний байжээ. 

Одоогоор цагдаа нар сэжигтэн болох ‘Doctor’-ын хамт хэрэгт 13 хүнийг баривчилж 4 хүнийг нь прокурорт шилжүүлсэн бөгөөд хэргийг цаашид үргэлжлүүлэн шалгах болно гэсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх