Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/90565591_3356342627726427_6818080850903564288_o.jpg

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М нь Аура төвд галын засал эмчилгээ хийж байсан үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийлээ.

 

Шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр галын засал эмчилгээ хийж байсан зөрчлийг илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэн М-д шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, галын засал эмчилгээг зогсоон, эмчилгээнд хэрэглэж байсан спиртийг улсын байцаагчийн актаар хурааж, зөрчлийг арилгуулан ажиллалаа.

Мөн шошгын зөрчилтэй өндөг худалдаалсан зөрчлийг илрүүлжээ

Тодруулбал: Баянзүрх дүүрэг дэх "Скай Хайпермаркет" ХХК–ийн "Имарт Чингис" салбар дэлгүүрт 2018 онд хийсэн хяналт шалгалтаар "Түмэн Шувуут" ХХК-ийн 15 ширхгээр савласан 50 сетка шошгын зөрчилтэй өндөг илрүүлж "Скай Хайпермаркет" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн 3000000 /гурван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулсан.

"Скай Хайпермаркет" ХХК-иас улсын байцаагчийн гаргасан дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг 2019 онд шүүхэд гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 128/ШШ2019/0539 дугаартай захирамжаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Тус компани нь улсын байцаагчийн ногдуулсан 3000000 /гурван сая/ төгрөгийн торгуулийг 2020 онд бүрэн төлж барагдууллаа.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх