Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/253025-25032020-1585110056-527030084-r0_0_800_600_w1200_h678_fmax.jpg

БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбоотойгоор 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг орон нутгийн 12 нисэх буудалд хуваарилан буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх горимыг мөрдөж эхлээд байгаа билээ. Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал олон улс, Хонконг, Макао, Тайваний нислэгүүдийг хүлээн авахыг түр зогсоож, зөвхөн Шанхай хотын Пудун нисэх буудалд 3 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас эхлэн олон улс, Хонконг, Макао, Тайваний нислэгийг хүлээн авахаар болсон байна. Шанхай хотын өвчний урьдчилан сэргийлэх, хянах удирдлагын хэсэг БНСУ, Филиппин, Иран, Итали, Франц, Испани, ХБНГУ, АНУ, Их Британи, Швейцарь, Швед, Бельги, Дани, Австри, Нидерланд, Норвеги, Австрали, Малайз, Грек, Чех, Финланд, Катар, Канад, Саудын Араб зэрэг 24 улсыг өвчний голомтот улсын жагсаалтад оруулж, 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон түүхтэй дотоод, гадаадын иргэдийг гэр нь эсвэл нэгдсэн тусгаарлалтад оруулж эрүүл мэндийн ажиглалт хийхээр шийдвэрлэсэн байна.

Мөн Бээжинд буух олон улсын нислэгийг агаарын тээврийн компаниас хамааран 12 нисэх буудалд буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэхээр болжээ.

Олон улсын нислэгээр очиж буй зорчигчид эрүүл мэнд болон хил, гаалийн үзлэгт хамрагдаж, ачаагаа хүлээн авч, эрүүл мэндээр тэнцсэн зорчигчид хуваарьт нислэгээрээ Бээжин хот руу нисч, олон улсын нисэх буудалд буусны дараа зорчигчийг өөрийх нь зардлаар 14 хоног тусгаарлахаар болсон байна. Харин агаарын тээврээр очиж буй ачааны хувьд гаалийн үзлэг, бүрдүүлэлт Бээжин хотод буусны дараа хийгдэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх