Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/90637925_3356347841059239_2417661653836365824_o.jpg

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-гийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байранд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хамтран хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэнд шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, үйл ажиллагааг зогсоон, зөрчлийг арилгууллаа.

Мөн эмчийн зоргүйгээр эм олгож байсан зөрчлий зогсоожээ

Тодруулбал: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан 02-15/03 дугаартай удирдамжийн хүрээнд “Задь тун” ХХК-ийн Эмийн санд хяналт шалгалт хийхэд жор баригч нь эмийг эмчийн жоргүй олгосон зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийтгэлийн арга хэмжээ авч бүрэн барагдуулж ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх