Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/wp3161573-1200x600.jpg

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэж байна. 

Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Эргэн сануулахад... Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долдугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх