Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/13sgsgs.jpg

Prius бүхэлдээ цахилгаанаас хамааралтай компьютержсэн автомашин гэдгийг бид мэднэ. Prius хоёр цахилгаан мотор-генератор, хоёр төрлийн батарейтай. Өөрөөр хэлэх юм бол хайбрид машины хувьд цахилгаан хамгийн чухал төдийгүй нэг нь эвдрэхэд бусад эд анги нь дагаад гэмтэх нөлөөтэй.

Тиймээс цахилгаантай холбоотой аливаа эвдрэл гэмтэл илэрвэл цаг алдалгүй мэргэжлийн газар оношлуулаарай.

Та дараах хэдэн зөвлөгөөг дагавал Prius-ээ цахилгааны эвдрэл, гэмтлээс хамгаалах боломжтой. 

 1. Prius худалдан авахдаа өндөр хүчдлийн батарейг нь сайн шалгах хэрэгтэй. Энэ эд анги 10 жилийн настай хэдий ч манайд бараг солих дөхсөн үедээ орж ирдэг тул батерейн цэнэгийг блок тус бүрээр нь шалгавал илүү сайн. 

2. Prius-ийн капут дотор зүүн урд хэсэгт гал хамгаалагчийн блок, инвертер байрладаг. Харин хойно багажинд батарей, цахилгаан блок хөргөөх сэнс байрладаг. Энэ сэнс эвдэрвэл батарей хэт халж хянах самбарт Check Engine гэрэл асна. 

3. Хянах самбар дээрх анхааруулах гэрлүүдийг үргэлж анхаарна уу. Prius компьютержсон ухаалаг машин тул эвдрэл гэмтлээ анхааруулах гэрлээр илэрхийлдэг. Жн: ABS, анхааруулах улаан гурвалжин болон бусад гэрэл ассан даруйд мэргэжлийн газар оношлуулаарай. 

4. Хөргөлтийн шингэний хэмжээг байнга хянаж занш. Кондишн муу ажиллах, паар муу үлээх нь хөргөлтийн шингэнээс хамаардаг тул шалгаж үзээд дундарсан байвал нэмчих. Тун удалгүй паар халуунаар үлээгээд эхэлнэ. 

5. Батарейгаа хайрла. Ялангуяа хөдөө гадаа явахдаа өндөрлөг газраас буухдаа "В" горимыг ашиглаарай. Ингэвэл батарейгаа ч, тоормосны системээ ч хамгаална. Мөн хөдөлгүүр унтраатай үед хөгжим сонсох, паар үлээлгэх гэх зэргээр цахилгаан хэрэгслээ ажиллуулаад байвал 12Вольтын жижиг аккумулятор цэнэгээ хурдан алдана. 

6. Хөргөлтийн системд зориулалтын шингэн хийнэ үү. Prius-н хөргөлтийн системийн компрессор нь 300Вольтын хүчин чадалтай цахилгаан мотортой холбоотой бөгөөд мотор нь батарейнээс тэжээлээ авдаг. Тиймээс хөргөлтийн системийн шингэн нь цахилгаан үл дамжуулах шинж чанартай тусгай агууламжтай байдаг. 

7. Prius-ээр гүн шавар, гүн ус туулах, усанд удаан зогсох нь хориотой. Үүний улмаас цахилгаан систем, төхөөрөмж гэмтэж улмаар шатах эрсдэлтэй. Загвараасаа үл хамаараад 10-аас дээш настай Prius-н уснаас хамгаалах жийрэг муудаж хатуурсан байх нь элбэг.

8. Автомат асаалтын систем бүхий дохиолол суурилуулах нь сэлбэг эд ангиа урт гартанаас хамгаалахаас гадна өвөл машиндаа суухаас өмнө халааж, зун кондишнээ ажиллуулж сэрүүн тухтай машинд суух боломж олгоно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх