Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/арьс чангалах.jpg

Маш олон арга туршиж үзсэний эцэст үр дүнгээ өгч урьдын сайхан хэвэндээ орж чадлаа. Гэхдээ дахиад л нэг санаа зовних зүйл гараад ирэв. Хаа сайгүй сул унжих миний арьс. Энд тэндгүй л хэрхэн турах талаар арга их байдаг хэрнээ турсны дараа арьсаа хэрхэн чангалах талаар бараг л мэдээлэл байдаггүй гэж хэлж болно. 

 

1. Хэтэрхий хурдан их хэмжээний жин хасах хэрэггүй

Гэнэт их хэмжээний жин хасах эрүүл мэндэд муу төдийгүй, арьсанд ч таагүй нөлөө үзүүлдэг. Бага багаар жин хасах тусам арьсаа чангалахад илүү хялбар байх болно.

2. Арьс чангаруулагч тос Арьс чангаруулагч тос авч түрх. Хамгийн гол нь өөрийн хэрэглэх бүтээгдэхүүнийхээ найрлагад коконат буюу наргил модны самар, алое, мөн витамин Е болон А байгаа эсэхийг шалгаарай! Мөн биеийн тос өглөө оройд заавал түрхэх хэрэгтэй. Тусгайлан арьс чангалах үйлчилгээтэй коллагентэй тос ч бас эерэг нөлөөтэй.

3. Гадны нөлөөнөөс болгоомжил Чиний арьс нөхөн тэжээгдэх хэрэгтэй. Нар, салхинд хэтэрхий их байвал арьсны чийгшил арилж, энэ нь нөхөн төлжихөд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн хлортой ус, наранд борлуулагч тосноос татгалзаарай!

4. Эрдэс давстай гуужуулагч Төрсний дараах арьсны сулралтыг чангаруулахын тулд эрдэс давстай гуужуулагч хэрэглэх нь хэрэгтэй гэж арьсны эмч нар зөвлөдөг. Хэрэглэсний дараа арьс гайхалтай зөөлөн, торгомсог, бас чанга болдог. Тиймээс сайн чанарын гуужуулагч аваад өдөрт хоёр удаа, хамгийн багадаа долоо хоногт гурван удаа хэрэглээд үр дүнг хараарай.

5. Жимс болон хүнсний ногоо Өдөр бүрийн хоолны цэсэндээ жимс болон хүнсний ногоог ихээр оруул. Арьс чангаруулж, өнгийг сэргээж, цаанаасаа л гэрэлтэй харагдуулах болно. Учир нь жимс хүнсний ногоонд чиний арьсанд хамгийн их хэрэгтэй байгаа ус их агуулагддаг юм шүү дээ.

6. Өргөлтийн дасгал Цэвэр ус юм уу хөнгөн гантелтай дасгалыг өдрийн 2-4 цагийн хооронд 30 минут орчим хийгээрэй. Ингэх нь суларсан арьсыг чангарч, толийход тусална. 1 литрийн цэвэр ус хоёр гартаа бариад мөрнийхөө хэмжээнд хүртэл өргөж буулгах дасгалыг хийвэл гарны сул арьс чангардаг. Өргөхдөө хурдан, буулгахдаа удаан байх ёстой шүү. Мөн гэдэсний таталт болон гэдэс чангалах бүх төрлийн дасгал чамайг анхнаасаа л гоолиг, чанга биетэй байсан юм шиг харагдуулна. Жин хасна гэдэг зөвхөн өөхөө хасахын нэр биш, биеэ чангалахын нэр юм шүү.

7. Ус Эрүүл арьс цэвэр устай шууд хамааралтай. Өдөрт хамгийн багадаа л алтан дүрэм болох 8 аяга ус уу. Чамд ялгаа нь аяндаа л мэдрэгдэх болно. Зөвхөн арьс чангаруулахад ч биш жингээ барих, арьс гэрэлтэхэд туслана.

8. Иогийн дасгал Иог биеийг чангаруулж, стрессээс хамгаалж илүү уян хатан уран болгодог. Хэдхэн долоо хоногийн дотор үр дүн нь гарч, дасгалаа дахин дахин хиймээр санагддах болно. Олон талын ашигтай тул заавал хийгээд үзээрэй.

9. Боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүн Зарим хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулсаны дараа ихэнх хэрэгтэй амин дэм нь устдаг. Тэгвэл арьсаа чангаруулахын тулд хэд хэдэн боловсруулаагүй зүйл хэрэглээд үзвэл ямар вэ. Жишээ нь жимс, лууван, суши гэх мэт.

10. Өөхгүй мах Өөхгүй мах буюу хар мах. Арьсаа чангаруулахыг хүсч байгаа үед хэрэглэх махны хамгийн зөв сонгол бол өөхгүй мах байдаг. Зөвхөн энэ үед ч биш цаашдаа ч өөх ихтэй мах хэрэглэхээс татгалзаарай.

11. Түргэн хоолыг хэрэглээнээс хасах Тийм ээ, түргэн хоолыг идэх нь битгий хэл. Энэ талаар бодохын ч хэрэггүй. Эхлээд түргэн хоол чамайг таргалуулах болно. Дараа нь арьсны өнгийг алдуулж, биеийн эрүүл мэндийг муутгадаг. Хамгийн, хамгийн амттай байх тусмаа л биед муу нөлөөтэй байдаг юм шүү!

Эдгээр аргуудыг хэр тууштай хэрэглэхээс хамаарч багаар бодоход 4 сарын дараа бикини өмсөөд санаа зовох зүйлгүй алхаж болно. Яг одоо л эхлэх хэрэгтэй байгаа биз. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх