Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/252904-23032020-1584944276-1601233888-hakuho_44.jpg

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өчигдөр өндөрлөж, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүүгээ хүртжээ. 

Энэ сард 35 нас хүрсэн их аварга 44 дэх удаагаа Японы Эзэн хааны цомыг гардан авч өөрийн түүхэн амжилтаа ахиулсаар байна. 

Осака хотноо болсон хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал их аварга Какүрюү М.Анандыг давж 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлжээ.

Их аварга Какүрюү М.Ананд 12 давж, гурван унаатайгаар энэ удаагийн башёг өндөрлүүллээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх