Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitlederdene eee.png

Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийх үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, цахим орчинд зориудаар ташаа мэдээлэл болгож тараасан” хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал... АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ “тусгай нислэгээр гадаадаас коронавирус импортлон ирсэн нь алдаа. Засгийн газар хариуцлага үйлдлээрээ 3 сая монголчуудыг аюулд орууллаа. Гадаад авч ирж байгаа хүмүүс нь дарга нарын хамаатан садан, үр хүүхдүүд нь” гэх мэдээллийг өгсөн. Ингэж хэлснээрээ тэрээр иргэдийн дунд багагүй маргаан дэгдээгээд амжсан юм.

Өнөөдөр тэрээр мэдээлэл хийхдээ тусгай нислэгээр эх орондоо ирж буй иргэдийн жагсаалтыг хэн гаргаж, түүнд нь хэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл байхгүй учраас мэдээлэлд ойр, дарга нарын хамаарал бүхий хүмүүс ирж байгаа гэж хардахад хүрсэн талаараа ярилаа. Тусгай нислэгээр ирэх иргэдийг ямар зарчмаар шалгаруулж байгаа талаар хэд хэдэн улсад суугаа Элчин сайдын яамдтай холбогдсон боловч мэдээлэл авч чадаагүй учраас ийнхүү хардаж болсон м байна.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: “Би иргэдээ алагчилсан асуудлыг яриагүй. Гадаадад байгаа иргэдийг тэнд нь үлдээ гэж хэлээгүй. Эрсдэлтэй нь мэдэж байж авчирч байгаа асуудлыг хөндсөн. Харин үүнийг маань мушгин гуйвуулж байна. Тусгай үүргийн онгоцонд суух иргэдийн нэрсийн жагсаалтыг хэн гаргаж байгаа юм, хэн үүнд хяналт тавьж байгаа талаар мэдээлэл огт алга. Энэ мэдээллээ нийтэд ил болгох хэрэгтэй. Халдвар авсан хүмүүсийг мэдсээр байж эрүүл иргэдтэй хамт нэг нислэгээр авчирсан. Гадаадаас ирсэн иргэдийг 14 биш 28 хоног тусгаарлаж, зургаагаас дээш удаа шинжилгээнд хамруулах, тусгай нислэгийн явцад ирэх иргэдийн жагсаалтад танил тал харгалзахгүй оруулж буй талаараа нээлттэй мэдээлэл хийхийг шаардаж байна. Сурталчилгаа хийх зориулалттай зураглаач гэх мэт хүмүүсийг тээвэрлэж, эрсдэл бий болгохгүй байх зэрэг шаардлагыг тавьж байна. Би энэ байр суурин дээрээ бат зогсох болно” гэж ярилаа.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх