Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Untitledan nam.png

УИХ дахь Ардчилсан Намын зөвлөлөөс УИХ, Засгийн газарт шинэ коронавирусийн халдвараас шалтгаалан иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсээд буй эдийн засгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал хүргүүлж байгаа талаараа мэдээллээ. 

Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. Үүний улмаас тооцоолоогүй их хэмжээний мөнгийг зарцуулаж, улсын төсөв их хэмжээгээр тасарсан учраас хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа ч хүлээж авахгүй байна гэж УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээллээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: ЖДҮ-ийн бизнесээ дэмжиж, зээл олгох, төсвийн тодотголоо хийж боловсруулаад УИХ-д оруулахыг санал болгосон. Гэтэл Засгийн газар хийсэнгүй. Энэ удаагийн гурав дахь саналыг УИХ-д хүргүүлнэ. Иргэдээ хамгаалахаар хийж буй ажлууд зөв зүйтэй. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэтэл УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд цар тахал нэрээр таг чиг байна. УИХ-ын дарга, гишүүд хаана, юу хийж явна вэ. УИХ яаралтай хуралдаж, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй. Цахимаар байх уу танхимаар байх уу гэдгийг шийдэж, өнөө маргаашгүй энэ асуудал дээр ярилцах хэрэгтэй байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх