Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/OpeningCeremonies_MarkBlinchPhoto-64-2-e1470448495801.jpg

Энэ жилийн зуны олимпийн наадам болох эсэх нь эргэлзээтэй хэвээр байсаар байна. Үүнтэй зэрэгцээд Канадын Үндэсний олимпын хороо Токиод болох зуны Олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр  Токио 2020 зуны олимпын наадамд оролцохгүйгээ илэрхийлсэн дэлхийн анхны улс Канад боллоо.

Коронавирусийн тахлаас сэргийлэх зорилгоор олимпын наадмыг нэг жилээр хойшлуулсан тохиолдолд зөвхөн оролцохоо Канадын Олимпын Үндэсний Хороо, Канадын Паралимпийн Үндэсний Хороо хамтарсан мэдэгдэлдээ илэрхийлсэн байна.

Мөн Дэлхийн өөр хэд хэдэн орны үндэсний олимпын хороод Токио 2020 наадмыг хойшлуулахгүй бол оролцохгүй гэсэн саналаа албан бусаар илэрхийлсэн гэх мэдээлэл байна.

Эргэн сануулахад... Одоогийн байдлаар олимпын наадмыг хуваарийн дагуу 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулах төлөвтэй байгаа юм. Дэлхийн улс орнуудад коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Олимпын наадмыг хуваарийн дагуу зохион байгуулах эсэх шийдвэрийг ОУОХ дөрвөн долоо хоногийн дотор гаргана гэж тус хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдээд байгаа билээ.

Энд сонирхуулахад... Канадын шигшээ баг Олимпын наадамд хоёр удаа оролцож байгаагүй аж. 1986 онд Афинд болсон болон 1980 онд Москва хотод болсон Олимпын наадамд оролцохоос татгалзаж байжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх