Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Дарханы_зам_1101.jpg

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан Дарханы замын үлгэр энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан уг замын ажил дахин хойшлогдохоор боллоо. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах 105 ажиллах хүчнийг  чартер нислэгээр татаж авахаар болсон тухайгаа өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Б.Энх-Амгалан сайд дуулгасан. Гэтэл энэ шийдвэр олон нийтийн дунд асуудал дагуулсан учир Засгийн газар дахин хуралдаж, Хятад иргэдийг авчрах ажлыг хойшлууллаа. 

Ийнхүү Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй боллоо. Энэ чиглэлийн дөрвөн эгнээ 204.11 км авто замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан байдаг. Эдгээр ААН-үүдийн хувьд бүгд Хятад компани. Гэтэл урд хөршөөс үүдэлтэй шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхий даяар өндөр байгаа учир БНХАУ-ын иргэдийг авчирч ажиллуулах нь эрсдэлтэй гэж үзсэн байх. 

Өнгөрсөн жилийн зун намрын турш Улаанбаатар-Дарханы замыг хааж, энэ чиглэлд зорчих иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Бүх л бүтэн таван сарын турш хааж, сүпер зам тавина гэсэн амлалт хумхын тоос болов хувирсан байдаг. Эцэст нь Улаанбаатар-Дархан чиглэлийн чиглэлд машин хурдтай зөрөх төдийд хайрга чулуу үсэрсэн, энхэл донхолтой, эвдэрч сүйдсэн зам болон хувирсан. Харин одоо энэ чиглэлийн замын ажил хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх