etoim.mn
photos/2020_03_19_89952_1584595112._large.jpg

Шинэ коронавирусын халдварын тархалт дэлхийн олон оронд хурдацтай тархаж, халдварын голомт болоод байсан БНХАУ-д тархалт, нас баралт намдсан ч хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчин ирж байгаа гадаадын болон Хятад иргэдийг 4 ангиллаар тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд:

Нэгдүгээр ангилал: Хилээр орж ирсэн бүх хүн  14 хоног тусгаарлагдана. Онцгой тохиолдолд буюу өндөр настай, нялх хүүхэдтэй, нийтийн тусгаарлалтын байранд байх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэд болон Бээжин хотод суугаа ДТГ-ын ажилтнууд гэртээ тусгаарлагдана. Бээжин хот, Тяньжин хот, Хубэй муж, Аньхуй муж, Жянши муж, Фужянь муж, Шааньси муж, ӨМӨЗО, Ниншя Хотон Үндэстний ӨЗО, Юньнань муж, Хайнань мужид хэрэгжиж буй.

Хоёрдугаар ангилал: Өвчний тархалт хүнд бүс нутгаас ирсэн тохиолдолд төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлахдаа гэрт нь болон төвлөрсөн газарт тусгаарлана. Шанхай хот, Гуандун муж, Жянсү муж, Жөжян муж, Сычуань муж, Чунчин хот, Гүйжөү муж, Гуанши Жуан Үндэстний ӨЗО, Жилинь муж, Хармөрөн мужид хэрэгжиж буй.

Гуравдугаар ангилал: Хилээр орж ирсэн бүх хүн гэртээ болон төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлагдана. Шаньдун муж, Хөбэй муж, Хөнань муж, Ляонин муж, Чинхай мужид хэрэгжиж буй.

Дөрөвдүгээр ангилал: Өвчний тархалт хүндэрсэн газраас ирж байгаа иргэдийг гэрт нь болон төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлана.Хунань мужид хэрэгжиж буй.

Өнөөдрийн байдлаар Шаньши муж, Ганьсү муж, ШУӨЗО, ТӨЗО тусгаарлах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Дээрх бүх тохиолдолд тусгаарлалтын зардлыг иргэн өөрөө хариуцна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудын байршиж буй хотуудад буй тусгаарлах байрны зардал (өдрийн 3 удаагийн хоолны үнэ багтсан)-ын хувьд:

- Бээжин хот: аль дүүрэгт тусгаарлагдахаас хамаарч 300-700 юань;

- Шанхай хот: 200-400 юань;

- Хөххот: 200-250 юань;

- Хонгконг: 200 юань орчим;

- Эрээн хот: 200 юань тус тус байна.

Жич: Бусад муж, хотуудад амьжиргааны түвшингөөс шалтгаалж тусгаарлах зардлыг гаргаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх