Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/106455891-1584899967247gettyimages-1207965186.jpeg

Германы Канцлер Ангела Меркелийг гэрт нь түр тусгаарлахаар болсон талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна. Учир нь түүнд үзлэг хийсэн эмчээс коронавирусний халдвар илэрсэнбөгөөд тэрээр Канцлерт хатгалгааны эсрэг вакцин хийсэн байжээ. ТУс улсын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайбертийн мэдээллэж байгаагаар хэдийгээр Канцлер тусгаарлагдаж байгаа ч тэрээр ажлаа хийсээр байх болно гэжээ.

Мөн тус улсын Засгийн газраас хочр болон түүнээс дээш тооны хүмүүсийг цуглахгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд иргэдийг олон нийтийн газраар явахдаа бусдаас 1.5 метрийн зай барих шаардлагатайг сануулсан байна. 

Герман улсын хувьд коронавирусний халдварын эсрэг бүгд дагаж мөрдөх дүрэм журмыг нарийвлан гаргасан ч хөл хорио тогтоохгү йгэдгээ мэдэгджээ. Ингэсэнээр тус улсын иргэд  гадуур зугаалж, спортоор хичээллэж, цэцэрлэгт хүрээлэнгээр чөлөөтэй явах боломжтой болж байгаа юм.

Харин нийтээр дагаж мөрдөх журмын хэрэгжилтийн хүрээнд тус улсад үйл ажиллагаа явуулдаг бүх зоогийн газрууд, үсчин, гоо сайхны газруудын үйл ажиллагааг зогсоож, харьяа газрын цагдаагийн байгууллага болон засаг захиргааны байгууллагууд журмын хэрэгжилтийг хянахаар болжээ. 

Өнөөдрийн байдлаар Герман улсад нийт 24 мянган хүн коронавирусээр халдварлаж тэдгээрээс 94 хүн нас баржээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cnn.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх