Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/79675679_2484524575201126_4899500787773734912_n.jpg

Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаж байгаа талаар бид мэдээллэсэн билээ. Тэгвэлтус хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга Шадар сайд Ө.Энхтүвшин  танилцууллаа. 

Тэрээр: Дэлхийн ихэнх оронд коронавирусний халдвар тархсан хэцүү цаг үе ирээд байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах УОК-ийн шийдвэрийг ЗГ-аас дэмжлээ. 

Мөн Цагаан нуурын боомтоор орж ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн  20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаахаар боллоо. Алтанбулагийн боомтоор мөн адил олон хүн орж ирж байгаа. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэд 400-аад хүн тусгаарлалтад байгаа. Одоогоор байр сав хүрэлцээгүй болж байгаа учраас ирэх долоо хоногийн Бямба гарагийн 06 цаг хүртэл хүмүүс хүлээж авч, үүнээс хойш тус хилийг хаахаар шийдвэрлэлээ. Тиймээс гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудлыг хойшлуулж байна.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 5-н хүртэл буюу 14 хоног орон даяар ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр боллоо. Улаанбаатар хотын гэр хороололд нэлээд анхаарал хандуулах шаардлагатай байгаа" гэлээ. 

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шийдвэртэй холбогдуулан тайлбар мэдээлэл хийсэн юм.  

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Ариутгал халдваргүйжүүлэлт маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргалаа. 

Мөн халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан. Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хороо, сум, сууц өмчлөгчдийн хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. 

Түүнчлэн халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж байгаа эмч эмнэлгийн ажилчид тусгаарлагдсан хүмүүстэй хамт тусгаарлагдаж байгаа. Харин  Резидент эмч нартай холбоотой зарим нэг гомдол ирсэн тул эдгээр эмч нарыг татан буулгаж, эмч нар өөрсдөө ажиллахаар блсон гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх