Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/download.jpeg

Яг одоо ЭМЯ-аас коронавирусийн халдварын тархалтын талаар мэдээлэл хийж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан орны тоо өдөр бүр нэмэгдэж байна. Сүүлийн үед Африкийн улсуудад ихээр нэмэгдэж байна. Тиймээс нөхцөл байдалтай холбогдуулан үйлчилгээний байгууллагуудад шинэ стандарт барьж ажиллахыг уриалж байна. Мөн иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байж аль болох зайнаас хоорондоо харьцахыг зөвлөж байгаа бөгөөд дор бүрнээ  цэвэрлэгээ, ариутгалыг хоёр цаг тутамд хийж байхыг зөвлөж байна. Үүнээс гадна тогтмол хугацаанд зохион байгуулагддаг хурал, зөвөлгүүнийг цахимаар хийх хүсэлт хүргүүлсэн” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар  сарын 15-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн 153 хүний шинжилгээгээр вирус илрээгүй. Өмнө нь 89 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд энэ онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсаныг та бүхэн санаж байгаа байх.

21-ний хувьд 90 хүн ажиглалтад орсон мэдээ байна. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.

Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчилгээ зөв байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан нь өдөр ирэх тусам сайжирч байгаа сайн мэдээ өгье.

Мөн Заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш лабораторийн шинжилгээгээр зарим тохиолдлыг баталгаажуулж илрүүлж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Ийм сайхан мэдээг өнөөдөр хийж байгаадаа баяртай байна" гэлээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:  Нийт 3,115 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авсан байна. Улсын хэмжээнд 3115 хүн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдрийн  байдлаар 1,951 хүн тусгаарлалтад буюу ажиглалтад байна. Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж байна. Мөн Орхон  аймагт Алтанбулагийн хилээр өчигдөр ирсэн 44 хүн тусгаарлагдлаа. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж өдөр бүр өөрчлөгдөж байна. Олон хүнийг цуглуулсан хурлыг цахимаар хийхийг зөвлөж байгаа бөгөөд байнгын хурал хийдэг байгууллагуудад эдгээр зөвлөмжийг хүргүүлж байгаа.

ЭМ-ийн салбар цаашид авах арга хэмжээний бэлтгэлээ базаасаар байна гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх