Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5e74637e2844e.jpeg

Гуравдугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд дөрвөн удаагийн дамтамжтай газар хөдлөлт боллоо хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгийн тус аймаг дахь Алтай салбараас мэдээллээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны 11:03:11 цагт Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т өргөргийн 46.06, уртрагийн 94.07 д 5.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол 11:14:38 цагт  тус сумаас зүүн урд зүгт 30 км-т өргөргийн 46.05, уртрагийн 94.04-д 3.6 магнитудын хүчтэй,11:55:03 цагт сумаас зүүн урд зүгт 31 км-т өргөргийн 46.06, уртрагийн 94.07-д 4.5 магнитудын хүчтэй, 12:08:55 цагт сумаас зүүн урд зүгт 29 км-т өргөргийн 46.07, уртрагийн 94.06-д 4.1 магнитудын хүчтэй давтан газар хөдөллөө. 

Газар хөдлөлтийн чичирхийллээс үүдэн Тонхил сумын ЗДТГ-ын хана цуурсан хэмээн тус сумын Засаг дарга Р.Даваадорж мэдээллээ. Түүнчлэн зөвхөн Тонхил сум бус аймгийн төв болон зэргэлдээ хэд хэдэн сум, аймгийн иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор газар хөдлөлт мэдрэгдсэн нутагт оршин сууж буй иргэдээс мэдээлэх хуудас бөглүүлж байгаа ажээ. 

Энэхүү газар хөдлөлт нь он гарснаас хойш дөрөвдэх тохиолдол бөгөөд хоёрдугаар сарын 12, 17-ны өдөр Эрдэнэ, Жаргалан суманд газар хөдөлсөн юм. Газар хөдлөлтийн давтамж ойртон, хүч нэмэгдэж байгаад Алтай нутгийн ард иргэд ихэд айж буйгаа цахим орчинд илэрхийлж байна.

эх сурвалж: montsame.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irgen

[31.165.215.200]

2020-03-22 22:01:23

aimguud ondor barilga er ni barilga bagatai tuldaa l ersdelgui bgarch baina, horvatad 5,6 ballaar gazar hodolj zondoo l barilga suirch baina, aimguud er ni hogjihdoo ondor barilga barihch hereggui dee