Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3000.png

Улсын Онцгой Комисс өнөөдөр хуралдаж хэд, хэдэн чухал шийдвэр гаргажээ. COVID 19-той холбоотой үзвэр үйлчилгээний байгууллага, сургууль цэцэрлэгийн хөл хориог сунгах шийдвэрийг гаргасан байна. Гаргасан шийдвэрийн талаар мэдээллийг салбарын сайдууд мэдээлэл хийж байна.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт тогтоосон хөл хориог...  

- Их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

- Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлэх бөгөөд сурагчдын амралт хугацаандаа буюу зургадугаар сарын 15-наас эхэлнэ.

- Багш нарын амралтын хуваарьт мөн өөрчлөлт орохгүй бөгөөд дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн долоон долоо хоногийн турш бямба гарагт хичээллэнэ.

- Хөл хориог сунгасантай холбоотойгоор Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу долоодугаар сарын 2-оос 5-ны хооронд авна. 

- 2020-2021 оны хичээлийн жил наймдугаар сарын 15-наас эхэлнэ

- Олимпийн бэлтгэл хийхээс өөрөөр бусад төрлийн үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээ, томоохон уулзалтыг зохион байгуулахыг хориглолоо.

Зам тээврийн салбарт... 

- Олон улсын бүх нислэг, хилийн боомтуудыг хаасан хугацааг 4-р сарын 30 хүртэл дахин сунгалаа. Үүнд Монгол Улс- БНХАУ хоорондын нислэг, Монгол Улс-БНСУ, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг 4-р сарын 30-н хүртэл зогсоолоо.  

- Ингэснээр ирэх сарын 30 хүртэл олон улсын нислэг үйлдэхгүй, хилийн боомтуудыг нээхгүй. Дотооддоо төмөр замын тээврийг нээсэн бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна. 

Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин: Байдал улам амаргүй болж байна. Хэдийгээр БНХАУ хяналтдаа авч байгаа гэсэн боловч АНУ болон Европын улсуудын байдал улам хүндэрч байна. Энэ арга хэмжээнүүд 4-р сарын 30 хүртлэх гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ нөхцөл байдал хүндрээд байх юм бол энэ хугацаа цааш дахин сунгагдаж ч магадгүй гэдгийг онцолмоор байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх