Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/517810-13323410-759806-0-1525948089-1525948102-1500-1-1525948102-728-9b9f44b747-1526375851.jpg

Та бүхэнд дэлхийн хамгийн хачирхалтай спортуудыг танилцуулж байна.

Бузкаш

Ихэвчлэн Тажикстан, Пакистан, Афганистан, Узбекстан болон Энэтхэг улсад их тоглодог бөгөөд Төв Азийн орнуудад тус спортыг “ямааны тоглоом” хэмээх нь бий.

Энэхүү тоглоомйн дүрэм нь хоёр баг морин дээр мордон бөмбөгний оронд ямааны толгойгүй гулуузыг эсрэг багийн хаалганд оруулах ёстой юм. Зарим тохиолдолд ямааны оронд үхрийн гулууз ашигладаг. 

 Сепак такро

Ихэвчлэн Индонези, Тайланд, Вьетнам, Малайз, Энэтхэг болон Филлипин зэрэг улсуудад энэхүү хачирхалтай спортыг энгийнээр  “хөлний волейболл” гэж ойлгож болно. Тамирчид зориулалтын дал модоор хийсэн бөмбөгийг ашигладаг бөгөөд 2-3 хүнтэй хоёр баг тоглодог. Дүрэм энгийн гар бөмбөгтэй адилаар эсрэг багийн талбай руу бөмбөгөө цохих ёстой мэдээж гар оролцохгүй. 

 Бяслаг өнхрүүлэх

200 жилийн түүхтэй энэхүү сонирхолтой спорт нь анх Англи улсад үүсчээ. Мэдээж тоглоомын энгийн. Өнхөрч байгаа баялагнаас түрүүлж барианд орох ёстой бөгөөд түрүүлсэн нь тухайн бяслагаа авдаг аж. 

 Морины эсрэг хүн

Хүн морьтой уралддаг энэхүү хачирхалтай спорт жил бүрийн 6 сард Лануртид хэмээх газар зохиогддог. Тамирчин 35 км газрыг бусдаас түрүүлж туулах ёстой юм.Мэдээж үүнийг төсөөлөхөд хэцүү боловч тус тэмцээнд түрүүлж байсан хүн байдаг аж. Түүнийг Хав Лобб гэдэг бөгөөд 2004 онд ялалт байгуулж байжээ.

 Унадаг дугуйтай усан доорхи сэлэлт

 

Унадаг дугуйтай усан доорхи сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн жил бүрийн 7-р сарын 10-нд болдог. Оролцогчид зориулалтын хувцас өмсөж, зориулалтын дугуй унан 2 метр гүн, 50 метр урт талбайг туулах ёстой.  Хэдий бохир санагдах ч таны төсөөлсөнөөс ч олон хүн жил бүр энэ спортоор өрсөлддөг гэнэ. 

Эхнэрүүдээ зөөх

Финлянд болон АНУ-д зохиогддог  нөхрүүд эхнэрээ үүрээд уралдах ёстой хачирхалтай спорт байдаг гэхэд та итгэх үү?. Оролцогчид эхнэрээ зөөхдөө мөрөөрөө давуулж үүрэх, нуруунаасаа зүүх, эсвэл гар дээрээ тэврэн гүйх гэсэн гурван төрлөөс сонгож болдог аж. 

Шахбокс

Шахбокс нь бокс болон шатар хоёрыг багтаасан спорт юм. Тамирчид эхлээд 4 минутаар шатар тоглоод дараа ринг нь дээр гарч өөрийгөө хамгаалж 3 минут тулалддаг. Тэмцээн өрсөлдөгчид нэг бол шатараар хожих, эсвэл өрсөлдөгчөө нокаутанд оруулснаар ялах боломжтой. Хэрвээ дийлж чадахгүй бол шүүгчид авсан оноогоор нь дүгнэж ялагчийг тодруулдаг юм байна.

 Боссаболл

Боссаболл нь ерөнхийдөө гар бөмбөгтэй ойролцоо бөгөөд хоёр баг сеткээр тусгаарласан талбайд тоглодог. Гар бөмбөгөөс ялгаатай нь тэд хийлсэн гудсан дээр гүйж тоглох ёстой. Энэхүү хийлсэн гудас нь оролцогчдод өндөр үсэрч бөмбөг авах боломжийг олгодог. 

Сохор хөл бөмбөг

Энэхүү хөл бөмбөгийг ихэвчлэн хараагүй, эсвэл харааны ямар нэг гажигтай хүмүүс тоглодог байна. Тоглоомыг шударга байлгахын тулд бага ч гэсэн хардаг хүмүүсийн нүдийг нь боодог. Энэхүү спортонд жирийн бөмбөгнөөс илүү хүнд даацтай, хөөрдөггүй бөмбөг ашигладаг бөгөөд тухайн бөмбөг нь чимээ гаргадаг учраасолоход амар байдаг гэнэ.

Хөлөөрөө барилдах

Энэхүү ер бусын спорт нь 1976 оноос үүсэлтэй аж. Хоёр өрсөлдөгч багадаа хаяж 3 секундын турш бие биенийхээ хөлийг доош унахыг хичээдэг бөгөөд гурван тойргийн турш өрсөлдөж аваргаа тодруулдаг. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: brightside.me

mentalfloss.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх