Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/90453179_665476230948161_4041097190792232960_o.jpg

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки, БСШУСЯ, ЭМЯ, Сангийн яамны холбогдох газрын дарга, АШУҮИС-ийн удирдлагууд тус эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, дуран зэрэг хэд хэдэн тасгаар орсны дараа эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.

ТУс эмнэлэг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулсан боловч, цаашид АШУҮИС-ийг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэж үзсэн учраас Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар БСШУС-ын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн юм. 

Хүний нөөц хангалттай бэлтгэгдсэн ч санхүүжилтээс болж зарим тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байгаагаа эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн эмнэлэг дээр өр үүсч, эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлийн дутагдалд оржээ. Сургалтын эмнэлэг бүрэн үйл ажиллагаа явуулахад нийт 14.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд гуравдугаар сард хэрэглэх эм, урвалж, эмнэлгийн хэрэгслийн зардлыг нэмж тооцоход 800 гаруй сая төгрөгийн өр үүсээд буй юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:  эхний ээлжинд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа урсгал зардлыг Засгийн газар, холбогдох яамд хамтран шийдвэрлэнэ. Дутагдалтай байгаа 10 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног, төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийдэхээр болж байгаа, Сангийн яам холбогдох хэлэлцээрийг хийсний дараа ажлыг нэн даруй эхлүүлнэ. Бусад төхөөрөмжид шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгаж өгсөн гэлээ.

Мэс засын зөвлөх эмч О.Сэргэлэн “Эмнэлэг хэрэв 3 сард хаах юм бол ажилчид цалингүйгээр ажиллаж чадахгүй тул тараад л яваад өгнө. Манай эмнэлэгт хэрэгцээт зүйлс олон бий. Тухайлбал элэг тайрах нарийн мэс заслын багажууд байхгүй боловч энэ багаж дээр бэлтгэгдсэн хүний нөөц нь байна. 

АШУҮИС-ийн судалгаа, эрдэм, шинжилгээ, сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болоод буй тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх