Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/flatearthershoawa.jpg

Хэрвээ та анзаарсан бол одоог хүртэл дэлхий бол хавтгай хэмээн итгэдэг хүмүүс байдаг. Тэдний тоо жил бүр нэмэгдсээр л байгаа. Тэдний хувьд бол дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэдэг нь худлаа, таталцлын хууль бол ердөө төөрөгдөл гэдэгт итгэдэг бөгөөд дэлхий дээрх хүмүүс сансарт гарч үзүүгүй учраас дэлхийг хавтгай эвсэл бөмбөрцаг гэдгийг нотлох боломжгүй гэж үздэг гэнэ.

Ингээд уншигч та бүхэндээ дэлхийг ХАВТГАЙ гэж итгэдэг зарим онолыг танилцуулж байна.

1. ХАВТГАЙ ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГ  

Дэлхийг хавтгай хэмээх онолыг нотлох хамгийн эхний баримт бол "Глисоны газрын зураг" юм. Энэхүү газрын зураг нь хэмжээсээрээ жирийн газрын зурагнаас нэг их зөрдөггүй бөгөөд хойд туйлын хэмжээ арай том байгааг эс тооцвол бараг л үнэн байдаг. Мөн энэ газрын зургаар хойд туйл хавтгай дэлхийн төв хэсэгт оршиж байна.

2. МӨСӨН ХАНА  

Бас нэгэн нотолгоо бол өмнөд туйл дахь аварга том мөсөн хананууд юм. Хавтгай дэлхийн онолчид аварга том мөсөн ханануудын цаана өөр ертөнц оршин байдаг гэж итгэдэг. Нөгөөтэйгүүр дэлхий хавтгай учраас хил хязгаар, төгсгөл нь мөсөн хананууд юм хэмээн баталдаг байна. Өөрөөр хэлбэл дэлхий дээр байгаа хүн, амьтан, далай тэнгис зэргийг унагахгүйн тулд мөсөн хана байдаг бөгөөд түүгээр дэлхий хүрээлэгдсэн байдаг гэж үздэг.

3. НАСА-ГИЙН ХУДАЛ БАРИМТУУД

Тэд НАСА-ийн хүмүүст дэлгэж буй бүх зургийг эвлүүлсэн, хуурамч зураг гэж үздэг. Өөрөөр хэлбэл НАСА бол дэлхийн ард түмэнд дэлхийг бөөрөнхий хэмээн итгүүлэх гэсэн Засгийн газруудын оролдлого гэж үздэг байна. ЗУРАГ...

Тухайлбал энэ зургийг НАСА-гаас албан ёсоор дэлхийн  зураг гэж баталсан ч үүнийг нэг удаагийн даралтаар авсан фото бус олон жижиг хэсгүүдийг нийлүүлж тавьсан эвлүүлэг зураг гэж үздэг.

4. ТАТАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ  

Тэдний үгүйсгэдэг бас нэгэн хууль нь татах хүч.  Нар, сар, од нь дэлхийтэй ойрхон бөгөөд дэлхийг ертөнцийн төв хэмээн үздэг байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нартайгаа цуг үргэлж дээшээ удаанаар хөөрч байдаг гэсэн онол гаргасан байдаг юм байна. Энэ хөөрөлтөөс үүдэж дэлхий дээрх юмс сансарт хөөрчилгүй тогтож байдаг гэж итгэдэг.

5. НАР ДЭЛХИЙГ ТОЙРДОГ  

Цаг хугацаа буюу нарны байрлал дэлхийн цэг бүрт ялгаатай байдаг нь учраас өдөр шөнө хэлбэлздэг. Тэгвэл хавтгай дэлхийн онол дээд дээшээ тэмүүлэн  огсөх дэлхийг нар сар 2 тойрон эргэж байдаг. Үүний улмаас өдөр шөнө ээлжилдэ гэж үздэг байна.

6. НЭГ УДААГИЙН БОДИТ ЯВДАЛ   

Филиппин улсаас АНУ-ын Лос анжелис хотруу нислэг үйлдэж байх үед жирэмсэн зорчигч эмэгтэйн ус гарч яаралтай зогсолт хийх шаардлага үүсчээ. Филиппин, Лос анжелис хооронд зогсох газар байхгүй учраас нэг бол буцах эсвэл чигээрээ явах сонголттой байжээ. Гэвч тухайн онгоц Аляскад газардсан байна. Ингээд Аляскад зогссон зогсолтыг бөмбөрцөг газрын зураг дээр харахад тойруу зам байсан ч нөгөө талд буюу ХАВТГАЙ дэлхийн газрын зураг дээрээс харахад Аляска Филиппин, Лос анжелис 2-ын яг дунд нь байжээ. Энэ явдлыг дэлхийн хавтгай гэдгийг батлах хамгийн том нотолгоо гэж хавтгай дэлхийн онолд итгэгчид ярьдаг юм байна.

Бөмбөрцөг хэлбэрт газрын зураг дээр...

Хавтгай дэлхийн газрын зураг дээр...

 

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.40.165]

2020-03-22 21:25:34

манайд наадхыг чинь нүдээрээ харсан хүн ганц л байгаа өнөөдөр баяр нь

Зочин

[192.82.64.251]

2020-03-22 17:11:51

авсралийнхан бугд л толгойгоо уруу харуулаад л явж байгаашдээ малаа

Зочин

[202.55.188.90]

2020-03-22 10:09:38

Үнэхээр хѳгжилтэй юм аа.

Зочин

[31.173.26.141]

2020-03-22 04:38:20

Москва

[31.173.26.141]

2020-03-22 04:38:18

Хойд месен далайд олон гол мерен цутгадаг.еедее урсдаг юм болов уу

Москва

[31.173.26.141]

2020-03-22 04:36:25

Бееренхий юм бол австрали тивийн хумуус толгой нь доошоо хел нь дээшээ харж явдаг юм уу

Tuyana

[84.227.14.110]

2020-03-21 19:12:08

Bi yund bayarlaj yavdag geech,xun torolxtond irsen xuvi zayaandaa,bas Mongol gedeg aguu undestnii neg bolj torsondoo.Xarin yaj amidarch yavax ni,zovxon nadaas shaltgaalna.

зочин

[66.181.178.74]

2020-03-21 18:10:16

дэлхий бөөрөнхий