Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cannes-1.jpg

Европ тивд  коронавирусний халдвар эрчимтэй тархаж халдварын улмаас нас барж байгаа хүний тоо минут бүрт нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Франц улсад жил бүрийн тавдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг Каннын кино наадмыг хойшлуулахаар болсоноо  наадмын зохион байгуулагчид мэдэгдсэн байна. 

Төлөвлөгөө ёсоор энэ жил зохион байгуулагдах байсан Каннын 73 дахь удаагийн кино наадам тавдугаар сарын 12-ноос 23-ны хооронд Францын Номин эрэгт болох байсан юм. Зохион байгуулагчдын зүгээс кино наадмыг хойшлуулахаар болсон ч яг хэдий хугацаанд хойшлулахаа шийдэж амжаагүй байгаагаа хэлсэн бөгөөд одоогоор ирэх зургаадугаарсарын сүүл эсвэл долдугаар сарын эхэнд зохион байгуулахаар хэлэлцэж байгаа аж. 

Анх Каннын кино наадмыг 1946 онд зохион байгуулж байсан бол анхны гран-при шагналыг Фридрих Эрмлерийн бүтээсэн, Сталинградын дайчдын тухай “Их эргэлт” кино хүртэж байжээ. Харин өнгөрсөн оны гол шагналыг БНСУ-ын найруулагч Бон Жон Хо “Шимэгч” киногоороо хүртэж байсан юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: theguardian.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх