Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed.jpg

Жирэмсний үед эмэгтэйчүүд их иддэг болдог. Мөн бие махбодь нь мэдрэмтгий болж, харшлах тохиолдол бий. Тиймээс амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, эрүүл зөв хоололтын зохистой дадлыг хэвшүүлэх нь чухал. Тэгвэл ямар амин дэм, хоол хүнс идвэл зохих бол...

1. Бууцай

Жирэмсний үед идэх 7 чухал хүнс

Бууцайд фолийн хүчил, бусад амин дэмүүд ихээр агуулагддаг бөгөөд хэвлийд бойжиж байгаа бяцхан үрсэд маань хамгийн чухал хүнсний ногоо юм. Мөн жингээ барихаар төлөвлөж байгаа бол бууцайг өдөр тутам хоолондоо хэрэглэснээр уургийн алдагдлыг нөхөж, тэжээллэг эрдэс бодисоор биеийг хангадаг. Мөн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бууцайн уургийн агууламж махтай ижил байдаг тул хэрэгцээт амин дэмийг өгдөг талтай.

2. Өндөг

Жирэмсний үед идэх 7 чухал хүнс

Өндөг бол харьцангуй бага калорийн агууламжтай тул хэрэгцээт уургийг биед хуримтлуулдаг. Өндгөнд төмрийн агууламж их тул урагт ямар нэгэн сэтгэц, мэдрэлийн гажиг үүсэхээс урдчилан сэргийлдэг сайн талтай.

3. Тараг

Жирэмсний үед идэх 7 чухал хүнс

Дунджаар цэвэр тараг өдөрт хоёр удаа хэрэглэснээр ургийн өсөлтийг хэвийн явуулахад чухал үүрэгтэй. Бүсгүй та жирэмсэн биш байсан ч хэрэглэвэл үс, хумс, шүдний ургалт, эрүүл байдлыг хамгаалдаг. Тараг болон цагаан идээнд кальцийн агууламж их тул хүүхдийн өсөлтийг дэмжихээс гадна ясны эрүүл байдлыг авчирдаг.

4.Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүдийг хэрэглэж занш

Жирэмсний үед идэх 7 чухал хүнс

Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүдэнд эрдэст чанар маш өндөр. Жирэмсний эхний гурван сар, хожуу хордлогонд тун сайн. Учир нь жирэмсний хордлого эхийг ядарсан үед ихээр илэрдэг тул төрөх хүртэлх хугацаанд хэрэглэснээр алдагдсан эрч хүч, дархлааг сайжруулж, дэмжиж өгдөг давуу талтай. Мэдээж одооны нөхцөл байдалд эдгээр жимс олдохгүй нь тун харамсалтай.

5. Нарийн, өнгөлөг хүнсний ногоо

Жирэмсний үед идэх 7 чухал хүнс

Өнгөлөг, амтат хүнсний ногоонууд гэхээр юу багтана гэж бодож байна вэ. Мэдээж саладны навч, лууван, цэцэгт байцаа, бууцай, улаан манжин, байцаа, гэх мэт нарийн ногоонуудыг хэрэглэвэл тун ашигтай. Энэ дунд шар манжин, төмс ороогүй гэдгийг санаарай. Эдгээр ногоонуудад антиоксидант ихээр агуулагддаг тул эрүүл, залуу байдлыг авчрах болно. Бүсгүйчүүд ээ, ямар ч үед ходоод хогийн сав биш гэдгийг санах хэрэгтэй.

6. Салмон загас, Омега-3

Жирэмсний үед идэх 7 чухал хүнс

Цусан дахь сахрын хэмжээ ихсэх, хэт таргалалт, зүрх судасны өвчинг анагаахад чухал нөлөөтэй. Эмэгтэй хүн бүр өдөрт омега-3 буюу загасны тосын бэлдмэл хэрэглэснээр залуужаад зогсохгүй үс, хумс эрүүл байхаас гадна арьс толигор сайхан харагдах болно. Урагт хэрэгтэй тосны хэрэгцээг хүргэх болно.

7. Самар, маалинганы үр

Жирэмсний үед идэх 7 чухал хүнс

Хэрэв загас болон Омега-3 идэж чаддаггүй бол самар идэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр хүнсэнд амин дэм ихээр агуулагддаг. Ургийн тархины өсөлтийг дэмжиж, ухаалаг иргэн нэгээр нэмэгдэх болно.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Unrdam egshig

[202.9.40.44]

2020-03-20 16:36:08

Gaixaltai saixan zowlomj talarxaj bn