etoim.mn
photos/unnamedoonods.jpg

БНСУ-ын Засгийн газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 19-ний 00.00 цагаас эхлэн гадаад улсаас ирж буй гадаад, дотоодын бүх зорчигчдыг тусгай журмын дагуу хилээр шалган нэвтрүүлэхээр шийдвэрлэв. Үүнд: - Зорчигчдын биеийн халууныг хэмжинэ.

- Зорчигчид эрүүл мэндийн асуумж бөглөнө.

- Зорчигчид аяллын мэдүүлэг бөглөх бөгөөд үүнд БНСУ-д ашиглах утасны дугаар, оршин суух хаягаа заавал бичнэ. Хилийн байцаагч мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаж нягтлах бөгөөд холбоо барих утасны дугаар байхгүй эсвэл мэдүүлэг зөрүүтэй бол хил нэвтрүүлэхгүй.

- Зорчигчид өөрийн ашиглаж буй ухаалаг гар утсанд эрүүл мэндийн аппликейшныг суулгаж, эрүүл мэндийн байдлаа 14 хоногийн хугацаанд өдөр бүр уг аппликейшнээр дамжуулан мэдээлнэ. Тухайн зорчигчид өвчний анхны шинж тэмдэг 2 өдөр дараалан илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс холбогдох арга хэмжээ авна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх