Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15846743315e74361bc18c9.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнгөрсөн 24 цагт дэлхийн 173 оронд COVID-19  халдвар бүртгэгдсэн байна. БНСУ, Иран, Итали, АНУ, Герман зэрэг орнуудад халдвар эрчимтэй тархаж байна. Сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр халдвар гарлаа. COVID-19 халдвар Европ тивээс Ази руу зөөвөрлөгдөн орж ирж байгаа нь Азид дахин халдварын дэгдэлт нэмэгдэхэд хүргэж болзошгүйг эрдэмтэн, судлаачид хэлж байна.  Улс орнууд хилээ хааж байгаа учир иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж авч байна. Тухайлбал: Япон улс хоёр удаагийн нислэгээр иргэдэд авахад COVID-19 халдварын 14 тохиолдол бүртгэгдсэн байна гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 17-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 75 хүнээс коронавирус илрээгүй. Истанбул-УБ-ын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүнээс COVID-19 илрээгүй. 197 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байгаагаас батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 иргэний шинжилгээг дэс дараатай хийж байна.  Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Нэгдүгээр сараас хойш 2942 хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1,804 иргэнийг тусгаарлан ажиглалтад авсан байна. Наранбулаг, Парк, Амар зочид буудал, Энхсаран, Жаргалант сувилал, Бага баян амралт, Асралт мед эмнэлэг, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт байгаагаас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад иргэд ажиглалтад байгаа.

Мөн тусгай үүргийн дөрвөн нислэгээр ирсэн нийт 983 зорчигчоос гадна нисэх багийнхан бүгдээрээ тусгаарлан ажиглалтад байна. ОХУ, Казахстанаас оюутнууд ирэх хүсэлтээ ЭСЯ-даар дамжуулан гаргаж байгаа учраас тэднийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байгаа. Оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар байруудаа бэлдэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр зохицуулалтуудаа тогтмол хийгээд явж байгаа бөгөөд ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 10 орыг тохижуулж бэлэн болгосон.

Мөн шаардлагатай аппаратуудыг суурилуулах ажлыг хийж эмнэлгийн машинуудыг ч шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Ачаалал үүссэн тохиолдолд явуулын амбулаторийг ажиллуулах боломжийг судалж байна" гэлээ.

Тусгай үүргийн 4 удаагийн нислэгээр ирсэн 983 иргэн, нисэх экипажийнхан ажиглалтад байгаа. ОХУ, Казахстанаас оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргаж байгаа учир Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тусгаарлах байр шинээр бэлтгэж байна.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх