Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e968292c3767680bd1d2c2eeeec734b3.jpg

Улсын Онцгой комисс 14:00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар их, дээд, дунд сургууль, коллеж, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хаасныг сунгах эсэх талаар болон бусад асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана. 

Улсын Онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан гуравдугаар сарын 29-нийг хүртэл хаах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 30-ны даваа гарагаас эхлэн сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. 

Гэхдээ Эрүүл мэндийн яамнаас гадаад улс орнууд хорио цээрийн дэглэмээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хөл хориог сунгах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх