etoim.mn
photos/5e4239aca4e8d.jpeg

БОАЖЯ-наас шувууны томуугаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргаад байна. 

Зөвлөмжид БНХАУ-ын Ухань болон Цинхай, Зүүн-Өмнөд Азид гарч байгаа шувууны томуугийн дэгдэлтийг хянаж, тогтмол анхаарч байхыг анхаарууллаа. Ингэх нь манай орны төвийн болон зүүн бүсийн нууранд шувууны томуу өвчин дэгдэхээс сэргийлэх үндэс болох юм гэжээ.

- Нүүдлийн шувуудын дайрч өнгөрөх, өндөглөн зусах газарт мал бэлчээхгүй байх, хүн малын хөл хорио тогтоон мэдээлэх,

- Орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангах шаардлагатай үед авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө төсөв, нүүлгэн шилжүүлэлт, ариутгал устгалыг хийх, зардал, зохион байгуулалтыг хангасан байх,

- Аймаг, нийслэлийн холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн лабораториудтай байнгын мэдээлэл холбоотой байх,

- Эрдэмтэд, судлаачид тандалт судалгааны дүн авч хэрэгжүүлэх зөвлөмжийг холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад тогтмол мэдээлж ажиллах.

- Шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор эндэж буй шувуудын мэдээллийг өөрт хамгийн ойр байх малын эмч, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн удирдлагад мэдэгдэх.

- Үхсэн болон шархадсан гэх мэт сэжигтэй шувуу харсан үед шувуунд гар хүрч болохгүй, мал болон нохойгоо холдуулах,

- Шувууд олноор өвчилсөн, үхсэн нуур, голоос малаа услахгүй байх.

- Шувуу олноор эндсэн гол, нуурын усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхгүй, мөн усанд орохгүй байхыг анхааруулжээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх