Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/downloadnew movies.png

Үзэгчдийн удаан хүлээсэн Холливудын бүтээлүүд коронавирусын дэгдэлтийн улмаас нээлтийн өдрүүдээ хойшлуулжээ.  

Олны хүртээл болгохоор бэлдэж байсан “Аниргүй орчин II” кино эхлээд нээлтийн өдрөө хойшлуулсан байна. “Paramount Pictures” компани албан мэдэгдэлдээ “Коронавирус хурдацтай тархаж хилийн чанадад аялах, олноор цугларахыг хориглож байгаа энэхүү нөхцөл байдалд “Аниргүй орчин II” киноны нээлтийг мөн хойшлуулахаар боллоо” гэж мэдэгджээ.

Мөн коронавирусээс үл хамааран кино нээлтээ төлөвлөгөөний дагуу хийнэ гэж өөрийн байр сууриа илэрхийлээд байсан “Галзуу хурд 9: Хурдны Домог” кино 1 жилийн дараа буюу 2021 оны 4-р сар хүртэл хойшлуулжээ. Кино баг албан мэдэгдэлдээ ирэх хавар олны хүртээл болгоно гэж дурдсан байна. 

“Галзуу хурд 9: Хурдны Домог” кино нь “Галуу хурд” цувралын 9 дэх бүтээл юм. Тус бүтээлд найруулагч Жастин Лин найруулагчаар ажилласан ба гол дүрд Вин Дизель, Шарлиз Терон, Мишель Родригес, Жон Сина нар хамтран ажиллахаар болсон нь хүлээлт үүсгээд байсан билээ.

3-р сард олны хүртээл болгохоор төлөвлөж байсан “Дисней” компанийн “Мулан” кино нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон. 1997 онд гарсан “Мулан” анимэйшнийг уран сайхны кино болгосон нь хүлээлт үүсгэж байсан боловч, дэлхий дахинаа тархаж байгаа коронавирусийн өмнө өвдөг сөхрөөд байна. Ялангуяа 3-р сарын 9-ний өдөр “Мулан” киноны “LA world premiere”-ийг хийж дуусгаад байсан учир илүү хүндээр тусжээ. 

Түүгээр зогсохгүй “Дисней” компани нь “Икс хүмүүс” цувралын шинэ анги “Шинэ Мутантууд” киноны нээлтийн өдрийг хойшлуулжээ. “Шинэ Мутантууд” кино нээлт нь олон удаа хойшлогдсон. Энэ удаад коронавирусийн дэгдэлтийн улмаас дахин хойшлогдож байгаа нь үнэхээр харамсалтай.

4-р сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан “007: Үхэх ч завгүй” кино нээлтээ 11-р сард нээлтээ хийхээр хойшлуулж, кино сонирхогчдийн хувьд хүнд цохилт болоод байна.

 

эх сурвалж: http://reporter.mn/

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх