Коронавирусний халдварын тархалттай тэмцэх зорилгоор Японы автомашин, мотоцикл үйлдвэрлэгчид Европ дахь үйлдэрүүдээ түр хугацаанд хааж эхэлжээ. Тухайлбал...
- Франц дахь суудлын автомашинуудын үйлдвэрлэлээ өчигдрөөс энэ сарын эцэс хүртэл зогсооно гэж “Toyota” компанийн төлөөлөгчид мэдээлжээ.
- “Toyota” компани Португал дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг энэ долоо хоногоос хоёр долоо хоног орчмын хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргажээ.
- Мөн “Nissan” компани Их Британи, Испани дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоожээ.
- Харин “Yamaha Motor” компани Франц дахь мотоциклын үйлдвэр, Итали дахь хөдөлгүүрийн үйлдвэрээ долоо хоногийн хугацаагаар зогсоосон байна.
- “Honda” компани Итали дахь автомашин, мотоциклийн 164 төлөөлөгчийн газраа түр хугацаагаар хаажээ.
- “Suzuki” компани Европын дөрвөн орон дахь төлөөлөгчийн газруудаа хаасан байна.