etoim.mn
photos/4093.jpg

Иран улсад коронавирусний халдвар маш хурдацтай тархаж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Кианус Жахапур дэлхий нийтэд мэдэгджээ.  Тэрээр:

"Иранд цаг тутам 50 орчим хүн коронавирусний халдвар авч байна. Мөн тус халдварын улмаас  минут тутам нэг Иран хүн нас барж байна. Тиймээс халдвар авахаас урьдчилан сэргийлж, аюулгүй байхын тулд гэртээ байхыг уриалж байна" гэжээ. 

Түүнчлэн Иран улсын эрх баригчид: Бид  халдварын тархалтыг хязгаарлаж, хяналтад авахын тулд олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн Ираны эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах шаардлагатай байгаа ч АНУ-ын хориг арга хэмжээнүүд ихээхэн саад учруулж байна хэмээн мэдэгджээ.  

Эргэн сануулахад: Өнгөрсөн оны арванхоёр дугаар сард Хятадын Ухань хотод коронавирусний халдвар анх тархаж өдгөө таван тивийн 160 гаруй улсын мянга мянган иргэдийн амь насыг авч оджээ.

Пүрэв гаригийн байдлаар Иранд 17361 хүн халдвар авч, 1135 хүн нас барсан гэсэн тоон дүн гарчээ.

бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: https://www.nytimes.com/

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх