etoim.mn
photos/sgsggg.png

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Тус шаардлага нь 4 зүйлтэй...

- Төсвийн тодотгол зайлшгүй хийх. Нүүрс, зэсийн үнэ буурлаа.

- Нэг их наяд төгрөгийн Эрсдэлийн сан байгуулах

- ААН-үүдийн зээлийн хүүг бууруулах. Хэрэглээний зээлийн төлөлтийг царцаасан нь зайлшгүй авах арга хэмжээ мөн. Гэхдээ энэ нь ААН-үүдэд хамаарахгүй.

- УОК ажиллаж байна. Гэвч комиссын эрх мэдэл дутагдах олон асуудал үүсдэг. Иймд Ерөнхий сайд энэ комиссыг ахлах нь зөв гэж шаардлагадаа дурьджээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Улс орны хэмжээнд улс төр бус ард иргэдийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг хангаж, эрсдэл үүсгэхгүйн тулд эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой харах шаардлага үүсч байна. Төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200-250 мянган хүн ажлын байрнаасаа салах эрсдэл, экспорт 1,6 тэрбум ам.долллараар буурч нийтдээ 6,6 тэрбум ам.доллар болох төлөвтэй, Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ хоёрдугаар сард 697 тэрбум төгрөг болж буурч, нийт зарлага эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 848 тэрбум төгрөг болж өсжээ. Зөвхөн хоёр сарын үзүүлэлт ийм байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж харж байна. Гэлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Гаднаас энэ халдварыг зөөвөрлөн оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Гадаадад байгаа иргэдээ оруулж ирж байгаа нь зөв ч гурван сая иргэний эрүүл, аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг. Гэтэл өнөөгийн эрх баригчид үүнд бэлэн байна уу? Тэд онгоцоор ирж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн чадсан уу? Эргэлзээтэй олон мэдээлэл ирж байгаад маш их харамсаж байна. Эрх мэдэлтнүүдийн эхнэр хүүхдийг гаднаас авчрах нэрээр нийт иргэдээ эрсдэлд оруулж байна. Хариуцлага ярих цаг болсон. Энэ халдварыг нэг л хүн авсан бол тогтоон барих боломжгүй. Монголчуудын эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьсан улс төрийн попорсон үйл ажиллагаагаа зогсоовол яасан юм бэ? Яагаад үүнийг өөхшүүлээд байгаа юм бэ. Үүний ард нэг л их сайхан эх оронч сэтгэгдлүүдийг зохион байгуулалттайгаар явуулж, маш их хөрөнгө мөнгө зарж байна. Гэв.

Засгийн газар иргэдийг хуурч төөрөгдүүлж байна. Хэрэглээний зээлийн үндсэн өр, нэмэлт төлбөр, хүүг 3 сарын турш царцаалаа гэв. Гэтэл энэ шийдвэрийн улмаас хуримтлагдсан өр үүснэ. Харин дэлхий нийтэд үүнээс илүү өргөн хүрээний арга хэмжээ авч байна. Ажлын байруудыг авч үлдэх нь илүү чухал. Олон мянган хүн ажилгүй болох эрсдэл үүслээ гэж мэдээллээ.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх