etoim.mn
photos/giuseppe-bernardino-bison-2.jpg

Та бүхэнд дэлхийн хамгийн шилдэг хэмээн урлаг судлаачдад төдийгүй хүн төрөлхтөнд үнэлэгдсэн дэлхийн хамгийн шилдэг 10 уран зургийг танилцуулж байна.

10. Герника-Пабло Пикасо

Герника нь Пабло Пекасогийн 1937 онд зурж дуусгасан хамгийн алдартай хар зураг юм. 

“Герника” хэмээх зураг нь хуваагдал, эвдрэлээсээ болж устаж үгүй болсон 6000 хүн амтай байсан Герника хотын түүхийг өгүүлсэн байдаг. Тус бүтээл нь Фашизмын аймшиг болон хүн төрөлхтний хатуу хахирган байдал, уйтгар гунигийн талаарх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. “1940 онд Пикассо-г Парист дуудуулан ирүүлж, “Та үүнийг зурсан уу?” –гэж фашистууд асуужээ. Харин хариуд нь Пикассо: “Үгүй, та нар үүнийг хийсэн” – гэж хариулжээ.

9. Өөрийн хөрөг - Винсент Ван Гог

Алдарт зураач Ван Гог өөрийнхөө олон хөргийг зурсан байдаг ч түүний энэ хөрөг зургийг дэлхий нийт бусдаасаа илүү үнэтэй хэмээн дүгнэжээ.

Учир нь тэр өөрийгөө сахалгүй чигээр нь зурсан бөгөөд тус зургаа ээждээ төрсөн өдрөөр нь бэлэглэж байжээ. Ван Гогийн бүх л зургууд чихээ боосон, сахалтайгаар дүрслэгдсэн байдаг. Түүний хайртай хүүхэндээ илгээсээ 2 чих нь дэлхийн хамгийн үнэтэй бэлэгт зүй ёсоор тооцогддог. Тус зураг нь 1998 онд 71,5 сая доллараар зарагдсан юм. 

8. Шөнийн үзэмж-Ремберант 

1642 онд зурж дуусгасан Ремберантын алдарт бүтээлүүдийг нэг. Их хотын хөдөлгөөн үймээн дунд ч үүрэгт ажлаа умарталгүй зүтгэх харуулын дүрийг тодотгосон уг бүтээл нь хамгийн алдартай зургийн жагсаалтын найм дугаарт оржээ. 

7. Сувдан ээмэгтэй бүсгүй- Йоханнес Вермер 

Нидерландын Гаг хотын музейд хадгалагддаг Умардын Моно Лиза гэж нэрлэгддэг Герман Голландын эрлийз зураачийн шилдэг бүтээл. 

Энэхүү хосгүй гайхамшигтай зургийг зурсан зураач Йоханнес Вермер амьд ахуй үедээ тийм ч алдартай нэгэн байгаагүй. Голланд зураачийн энэхүү бүтээл түүнийг насан эцэслэсний дараа олонд таашаагдаж, эзнээ алдар хүндийн оргилд гаргажээ. Сувдан ээмэгтэй бүсгүйг мөн  хөмсөггүй зурснаараа тайлагдашгүй эмэгтэй хүний нууцлаг ертөнцийг тодотгосон хэмээн үздэг аж. 

6. Цаг хугацааны оршин тогтнол- Сальвадор Дали 

Модернизм буюу орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгч Испанийн алдарт зураач Сальвадор Далигийн "Цаг хугацааны оршил" хэмээх зураг. 

Энэхүү зураг нь  дэлхийд алдартайд тооцогддог бөгөөд хүмүүс оршин тогтносоор байгаа ч чухам яаж гэдгийг ойлгуулж чадсан хэмээн уран зураг судлаачид дүгнэдэг. 

5. Хашгираан-Эдвард Мунк 

Image result for Хашгираан-Эдвард Мунк 

Мункийн шилдэг бүтээл болох  “Хашгираан” нь 1893 онд бүтээгдсэн бөгөөд дөрвөн хувилбартай.

Тэдгээрийн хоёрыг нь тосон будгаар, хоёрыг нь пастелаар бүтээжээ. Мункийг сэтгэлзүйн хувьд нэлээн тогтворгүй нэгэн байсан гэх яриа байдаг бөгөөд түүнийг сэтгэл доторхи зовлон шаналалаа бүрэн илэрхийлэхийн тулд энэ зургаа ийм олон удаа зурсан гэх яриа ч байдаг аж. Түүнчлэн Мунк эмнэлэгт хэвтэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх боломжгүй болоогүй бол орилж байгаа энэ хүний дүр улам сүртэй, улам шаналалтай болох байсан гэдэг. Курс эмчилгээнд хамрагдсаныхаа дарагаар Гэвч Мунк нь арай дуусаагүй байсан “Хашгираан” хэмээх энэ бүтээлээ үргэлжлүүлэн зураагүй юм.

4. Одтой шөнө-Винсент Ван Гог 

Нидерландын зураач Винсент Ван Гогын 1889 онд зурсан “Одтой шөнө”.

Энэ нь түүний шөнийн тэнгэрийг дүрслэх гэсэн анхны оролдлого биш юм. Ван Гог одтой шөнөө зурахдаа бидний харж байгаа бодит ертөнцөөс илүү төсөөлөн бодож болох гайхалтай ертөнцийг бүтээхийг зорьсон аж. Энэхүү алдарт бүтээл нь одоогоор Нью-Йоркийн музейд хадгалагддаг. 

3. Адамын бүтээл-Микаланжело 

Сэргэн мандалтын үеийн алдарт зураач Микеланжело бурхан хүн хоёр нийлэх боломжгүй хэмээн үздэг нэгэн. Тиймдээ ч тэрээр тус бүтээлдээ бурхан Адам хоёрын гарыг хооронд нь хүргэлгүйгээр зурсан байна. Зураач бурханыг үлэмж ихийг бүтээх энергиэр дүүрэн, Адамыг хүч чадал, гоо сайхан бие бялдартайгаар дүрслэн харуулжээ. Тус бүтээл нь одоог хүртэл Ромын музейд хадгалагддаг бөгөөд зураач 1502-1512 оны хооронд дөрвөн жил зуржээ. 

2. Сүүлчийн оройн зоог-Леонардо Да Винчи 

Image result for сүүлчийн оройн зоог

Леонардо Да Винчи амьдралынхаа ихэнхи хугацааг зарцуулан бүтээсэн "Сүүлчийн оройн зоог" хэмээх үнэлэж баршгүй бүтээл юм. 

 Италын томоохон хот болох Милан хотын "Piazza Santa Maria delle Grazie" сүмийн ханан дээр зурахдаа маш их хөлс хөдөлмөр, чин сэтгэл, хайр шингээн зуржээ.  Түүнийг хэн нэгэн хүнд бус Бурханд таларахсан сэтгэлээр бүтээсэн бөгөөд тус зурагт нууцлаг үйл явдал, утга санаануудыг агуулсан гэж үздэг бөгөөд зарим урлаг судлаачид Есүс Христийн хайр дурлалыг харуулсан зураг ч гэлцдэг. 

1. Мона Лиза- Леонардо Да Винчи 

Суут бүтээлч, уран зураач Да Винчигийн бүтээл болох Мона Лизаг дэлхийн хамгийн алдартай уран зураг хэмээн хүн төрөлхтөн бүгд хүлээн зөвшөөрдөг.

Энэхүү хосгүй сайхан бүтээл нь Францын алдарт Луврын музейд хадгалагддаг бөгөөд Да Винчи тус бүтээлээ өөд болохынхоо өмнөхөн буюу 1504 онд зурж байжээ. Дэлхийн сая сая хүн гагцхүү энэ зургийг үзэхийн тулд Франц улсыг зорьдог аж. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хамгийн сайхнаар гаргаж, маш их нууцлаг ертөнцийг гүн гүнзгий гаргаж чадсан уг бүтээлийн талаар олон сонирхолтой түүхүүд байдаг. 

 

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх