Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamedulaan.jpg

Засгийн газраас ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргалаа. 

Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэх бөгөөд ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 10 орчим хувийг бүтээгдэхүүн болгон экспортод гаргаж байна. аж ахуй нэгжүүдэд зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо борлуулах боломжтой болно гэж үзэж байна. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн Хөгжлийн банкны зээлийн хүүг 5 хувь байхаар тооцох бөгөөд үлдсэн 5 хувийн хүү буюу 30 тэрбум төгрөгийг төрөөс гаргахаар болсон. Энэ тогтоолд төр болон аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүргийг тодорхой тусгаж өгсөн байна. Зээлийн хүүг бууруулах болон зээлийн олдоцыг нэмэгдүүлэх тал дээр төр анхаарч байгаа. Тиймээс энэ боломжийг үр ашигтай ажиллах тал дээр үйлдвэр болон мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах юм байна.

Ингээд төрийн дэмжлэгтэй ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийг зарлах бөгөөд тухайн үйлдвэрүүдэд ноолуураа тушаасан малчдад урамшуулал олгох юм байна. Нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана гэв. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх