etoim.mn
photos/1100-2mkmfw.png

Монгол улсын Засгийн газраас БНСУ, Япон, Истанбул зэрэг орнуудад амьдарч байгаа Монгол иргэдийг эх оронд нь авчирсан бөгөөд эдгээр иргэд болон Засгийн газар, COVID 19-тэй холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд тархах болсон. Иймд "COVID-19" халдварын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацсан, улстөржүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэв.

Тэрбээр, "Монгол Улсын жирэмсэн эмэгтэй, нялх хүүхэд, ахмадууд хүний нутгаас эх орондоо ирэх боломжгүй болж, мөнгөгүй, орох оронгүй шахуу болсон байхад бид татаж авах ёстой. Үндсэн хуулиар монгол хүн эх орондоо ирэх, амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Гадаадаас иргэдээ авч ирэхдээ өнөөгийнх шиг нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцсон учраас гадагшаа халдвар алдахгүйгээр тусгаарлаж чадлаа. Нэг ч монгол хүний амь нас эрсдэхгүй байхын төлөө ажиллах ёстой" хэмээв.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх