Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/GJ1A8065-6ua2nc3qhm0k1eu1xy31n0pxcfx8a1kc3yvg5fgtsu8.jpg

Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчирхаар “МИАТ” компанийн Улаанбаатар-Истанбул чиглэлийн OM7161 дугаартай тусгай үүргийн онгоц шөнө 01:22 цагт газарджээ.ТУс г нислэгээр нийт 252 иргэн эх орондоо ирсэн бөгөөд тэдний халууныг үзэж, халдваргүйжүүлэлт хийх ажил үүр цайтал үргэлжилсэн байна.

Шалгалт, тандалтын ажиллагаа дуусмагц тэдгээр иргэдийг эмнэлэг, тусгаарлах байрууд руу найман автобус тээвэрлэсэн бөгөөд автобуснуудад холбогдох заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Тэдгээр иргэдийн биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр ЭМЯ-аас хийх коронавирусний халдварын тархалтын талаарх цагийн мэдээллийн үеэр мэдээлнэ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх