etoim.mn
photos/tjuty njtlm ;.png

Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчдийн нэрс гарчээ. 

гуравдугаар сарын 16

Хон Ин Ки өөрийн анхны бие даасан  “UNDEFINABLE:LOVE” гэх  соло цомгоо танилцуулахаар болжээ.  

гуравдугаар сарын 17

Gugudan хамтлагийн гишүүн Ким СэЖон өөрийн анхны соли цомог болох “Plant”-г танилцуулахаар болжээ.

гуравдугаар сарын 18

Stray Kids өөрсдийн хамгийн шилдэг гэгдэх “SKZ2020” цомгоо танилцуулах бөгөөд Япон Солонгост зэрэг нээлтээ хийхээр болжээ. 

гуравдугаар сарын 21

Purplebeck энэ өдөр “Starry Night” нэртэй мини цомгоо танилцуулна

гуравдугаар сарын 24

Хэсэг хугафаанд биеийн байдлаасаа болоод хүндхэн байсан дуучин Кан Данел “CYAN” гэх мини цомгоороо эргэн ирэхээ мэдэгдсэн байна. 

ONEUS хамлаг мөн өөрсдийн шинэ сингл болох “In Its Time”-р эргэн ирэлтээ хийхээ мэдэгджээ.

гуравдугаар сарын 25

Дуучин жүжигчин Он Сэн Вү өөрийн анхны мини цомог болох  “Layers”-р эргэн ирэлтээ хийхээ мэдэгдсэн байна. 

гуравдугаар сарын 26

WINNER хамтлаг энэ өдөр эргэн ирэлтээ хийхээр мэдэгджээ. Тэдний эргэн ирэлт ихээхэн хүлээлт үүсгээд байгаа бөгөөд унаж буй YG-г өргөх бас нэгэн шат болно хэмээн найдаж байгаагаа цахим орчинд илэрхийлээд байгаа юм.

И Хан Гюл болон Нам Ду Хён (H&D) нар мини цомгоо танилцуулахаар төлөвлөжээ. 

гуравдугаар сарын 30

EXO хамтлагийн гишүүн Сухо өөрийн соло дебүтээ энэ өдөр хийхээр болжээ. Түүний дебүт хийх анхны цомог “Self-Portrait” нэртэй бөгөөд фэнүүд нь түүнийг олон жилийн дараа соло дебүтээ хийж байгаад үнэхээр их баяртай багаагаа илэрхийлсээр байгаа юм. 

Түүнчлэн дээрх төлөвлөгөөнд ороогүй ч энэ сардаа багтаад эргэн ирэлтээ хийх хэд хэдэн уран бүтээлчид байгаа бөгөөд тэд өдрөө товлохдоо мэдээл хийнэ хэмээн мэдэгджээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: soompi.com

hellokpop.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх