Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a92e660b0fc424bda92abb70446bbca8.jpeg

Японы эрх баригчид 5G сүлжээнээс 10 дахин хурдтай, гар утасны зургаа дахь үеийн сүлжээг /6G/ 2030 он гэхэд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Японы хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ онд судалгааны тусгай төв байгуулах бөгөөд үүнд Японы цахилгаан холбооны хамгийн том компани болох “NTT”, мөн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Toshiba” компанийн төлөөлөгчид багтаж байгаа юм байна.

Зургаа дахь үеийн сүлжээг хөгжүүлэхэд Японы Засгийн газар нийтдээ 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулна гэж мэдээлж байна.

Ийм сүлжээ нэвтрүүлэх төслийг мөн Финланд, БНСУ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнээс гадна, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам 6G сүлжээ хөгжүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх