Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/rudy-gobert-and-donavon-mitchell.jpeg

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Брүүклин Нетс багийн дөрвөн гишүүний covid-19 цар тахлын шинжилгээний хариу эерэг гарсны дотор NBA-ийн аварга, "Улирлын үнэ цэнэтэй тоглогч" Кевин Дюрант багтжээ. Мөн Кевин Дюрант тэргүүтэй халдвар авсан дөрвөн хүн өөрсдийгөө тусгаарлаж, багийнхаа эмч нарын хяналтанд байгаа тухай Брүүклин Нетс багийн зүгээс мэдээллээ.

 

 

Ийнхүү одоогийн байдлаар NBA-д UTAH JAZZ багийн тоглогч Рүди Гобер, Донован Митчелл, Кевин Дюрант, зэрэг тоглогчид шинэ коронавирусийн халдвар аваад байна.

2019 оны зун Кевин Дюрант дөрвөн жилийн 164 сая ам.долларын гэрээг Брүүклин Нетс багтай үзэглэсэн юм. Гэвч тэрбээр ахиллесийн шөрмөсөө тасалсны улмаас энэ улирлыг өнжихөөр болсон билээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх