Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/3000.png

Улсын онцгой комисс өчигдөр хуралдах үеэрээ сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосныг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулж ирэх чиглэлийг БСШУС-ийн яаманд хүргүүлсэн.

Энэ дагуу БСШУСЯ-аас Эрүүл мэндийн яаманд хандсан бөгөөд хамтарсан саналын дагуу УОК-т хандах юм байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: “Коронавирусийн улмаас цэцэрлэг, сургуулийн түр завсарласныг үргэлжүүлэх эсэхээ бид энэ баасан гарагт УОК-т саналаа өгнө.  Бид эрүүл мэндийн байгууллагынхаа саналыг мөн сонсож шийдвэр гаргана. Тиймээс шийдвэр гаргахад санал авахаар бид ЭМЯ-д хүсэлт тавиад байна. Олон нийтийн зүгээс хичээлийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байна гэсэн санал ирүүлж байгаа. Бид их дээд сургууль болон бусад байгууллагаас авсан санал дээр үндэслэн УОК-т саналаа өгнө” гэв.

Мөн энэ жил ЕБС-ийг төгсөж байгаа 28 мянган сурагчдад зориулсан ЭЕШ-ад бэлдэх, теле хичээлийг агуулсан CD гаргаж байгаа юм байна. Үүнийг 12-р ангийн бүх хүүхдэд өгөх бөгөөд төгсөх ангийн сурагчдад хүндрэл учруулахгүй, эрх ашгийг нь хохироохгүй байхад анхаарч ажиллаж байгаа тухай салбарын сайд мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх