Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/88189377_1349005508619661_4294492573264773120_n.jpg

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирусний халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 165 оронд бүртгэгдлээ. Эх газраас арлын орнууд руу зөөвөрлөгдөн халдвар тархаж байна. "Иран, Итали, Испани, БНСУ, АНУ, ХБНГУ-д халдварын дэгдэлт эрчимтэй байгаа. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн COVID-19 халдварын 5 дахь тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүн Берлиний онгоцоор ирсэн зорчигч байсан бөгөөд өчигдөр өдөр лабораторийн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан. Одоогоор энэ хүний ойрын хавьтал болох 13 хүнийг тусгаарлан, ажиглалтанд авсан.

Цаг агаар дулаарсан гэж иргэд нимгэн хувцаслах байдал ажиглагдаж байна. Даарах нь дархлаа сулруулдаг тул коронавирусний болон томуугийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн иргэд олон нийтийн газар банк, АТМ, дэлгүүрт хоорондоо нэг метрээс доошгүй зайнаас харьцахыг зөвлөж байна. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Энэ сарын 16-ны өдөр Берлиний онгоцоор ирсэн бас нэг иргэнээс өчигдөр коронавирус илэрлээ. Түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрсэн. Оношийг баталгаажуулахаар лабораторийн нарийн шинжилгээ хийж байна. Үдээс хойш лабораторийн шинжилгээний хариу гарснаар онош баталгаажна.  Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна.

Сорьцыг эхнээсээ авчирч, лабораторид шилжүүлээд байна.

Анхны тохиолдол болох Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Харин өчигдөр илэрсэн тохиолдын биеийн байдал хүндэвтэр, бусад нь хэвийн байна. Гэхдээ одоогоор бидний хяналтад байгаа хүмүүсийн биеийн байдалд ноцтой санаа зовоосон зүйл байхгүй"  гэлээ.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: 2277 иргэнээс 1337 иргэн ажиглалтын байранд байна. Нийт 300 сэжигтэй тохиолдоос шинжилгээ авч, 5 тохиолдол нь батлагдсан. Өнөө шөнө Истанбул-УБ-ын онгоцоор 252 иргэн ирэх мэдээлэл байгаа. Тэдэн дунд нэг хүүхэд ирнэ. Халдвартын нарийн мэргэжлийн эмчийг хүнд хүүхдийг үзэж, хянуулах зорилгоор явуулсан. Энэ хүүхэд АНУ-д эмчлүүлж байгаад ээж, аавтайгаа  ирж байгаа бөгөөд хүүхдийн гэр бүлийнхэнтэй ЭМЯ-наас холбогдсон. 

Одоогоор тусгаарлах байруудад ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Шаардлагатай тохиолдолд эмч нар очоод тусламж үзүүлж байгаа.

Мөн ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зочид буудал, тусгаарлах байр эмнэлгийн мэргэлжилтнүүдийг холбогдох албаныхантай хамтран бэлтгэж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх