Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/google-fb-pix-1.jpg

Амеркт төдийгүй дэлхийд алдартай технологийн байгууллагуудын төлөөл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, улмаар коронавирусний дэгдэлттэй холбоотой хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээний талаар зөвшилцөлд хүрсэн талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. 

Тэгвэл дэлхий таван тивд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусний талаар ард иргэдийг хууран мэхэлсэн  илт хуурамч мэдээлэл тараах асуудлыг үгүй хийх зорилгоор  АНУ-ын технологийн компаниуд хамтран ажиллахаар санал нэгдэн ажиллаж эхэлсэн байна. Одоогоор энэхүү хамтын ажилд  “Facebook”, “Google”, “LinkedIn”, “Microsoft”, “Reddit”, “Twitter”  болон “YouTube” компаниуд хамтран ажиллахаар болсон бөгөөд цаашид хамрах хүрээ өргөжинө хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.  Энэ талаарх  тэдний мэдэгдэлд: 

Бид ““COVID-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ авахаар нягт хамтран ажиллахаар боллоо. Бид сая сая хүнийг өөр хоорондоо холбоотой байхад тусалдаг бөгөөд хууран мэхлэлт, вирусний талаарх хуурамч мэдээллийг тараахтай хамтран тэмцэж байна. Түүнчлэн дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулан, та бүхнийг чухал ач холбогдолтой шинэ мэдээллээр хангахын зэрэгцээ найдвартай контентуудыг сүлжээнүүддээ байрлуулна” хэмээжээ.

ОДоогоор европ тивд  АНУ болон Итали улсад халдварын тархалт өндөр байгаа бол азийн тивд Япон Солонгос улсад халдварын тархалт өндөр үзүүлэлттэй байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cnn.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх