etoim.mn
photos/image ikjky hjhjhf.jpg

Бразилын Сан-Пауло мужийн Монгагуа хотын шоронгоос 400 орчим хоригдол оргосон талаар THESUN мэдээллээ. 

Тэдний мэдээллэж байгаагаар Сан-Пауло мужийн  гурван шоронгоос дор хаяж 1350 хоригдол зугтсан бөгөөд тэд шоронгийн зарим ажилчдыг барьцаалсныхаа дараа хорих ангиас оргосон байна.

Одоогоор барьцаанд байгаа ажилчдын талаарх мэдээллийг нууцалж байгаа бөгөөд барьцаалагч нартай хэд хэдэн удаа хэлэрцээр хийжээ. Мөн барьцааны хүмүүсийг суллах тал дээр бүхий л арга хэмжээг авч ажиллахаа холбогдох байгууллагынхан мэдэгдсэн байна. Түүнчлэн барьцаалагчдаас гадна гадуур 400 орчим оргодол хоригдол байгаа нь эрх баригчдын санааг ихээр түгшээж байгаа аж. Тэд эхний ээлжинд хоригдлуудыг шоронгийн ойр хавийн газруудаар нарийн нэгжлэг хийн хайж эхэлсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: thesun.co.ru.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх