etoim.mn
photos/Ulsiin-ontsgoi-komiss.png1_.jpg

Сөүл-УБ, Берлин-УБ-ын онгоцоор ирсэн 3 иргэний шинжилгээний хариу өчигдөр орой 20.00 цагт ЭЕРЭГ гарч COVID-19 халдвартай болох нь тогтоогдсон. Ингэснээр манай улсад COVID-19 халдвартай хүний тоо дөрөв болоод байгаа юм. 

Энэ дагуу Улсын онцгой комисс өнөөдөр хуралдсан бөгөөд хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна. 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Франц улсын иргэний биеийн байдал тайван байна. Өнгөрсөн өдрүүдэд Франц улсын Засгийн газраас иргэнээ авья гэж байсан ч бид эндээ эмчлэх нь зүйтэй гэж үзээд тухайн иргэнийг эмчилж байгаа. Тухайн иргэн эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сайн дагаж эмчилгээ хийлгэж байгаа. 

750 гаруй иргэнийг БНСУ, Япон зэрэг улсуудаас ирсэн. Хэн нь хэний хажууд суусан гэх мэтээр бүх мэдээлэл бидэнд байна. Бид голомттой бүсээс иргэдээ авчирч байгаа учраас халдварын эрсдэл гарна гэдгийг бид тооцож байсан. Бид бэлтгэлээ хангасан байсан учраас бүртгэгдсэн тохиолдолуудад санаа зовох хэрэггүй. Иргэд маань үнэн зөв мэдээллээ авч, тайван байж, өөрсдийгөө хамгаалах нь чухал гэдгийг хэлмээр байна. Цаашид бид гадаадаас авчирсан бүх Монгол иргэдээ хянаж, цаашид халдварын тархалтыг таслах, халдвараас өвчилсөн иргэдээ бүрэн эдгэрүүлэхийн тулд ажиллах болно. 

Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл:  Дэлхийн 160 оронд 180 мянган иргэн халдвараар өвчилөөд байна. Одоогоор 1230 хүнийг тусгаарлаад байгаа бөгөөд манай улсын эмч мэргэжилтнүүд тусгаарлагдсан иргэдийг маш анхааралтай ажиглаж, халдвар авсан иргэдээ эмчлэхийн тулд бүх чадлаа зориулан ажиллаж байна. Ямар ч байсан улс дотор халдвар байгаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Халдвартай хүмүүс гадаадын орнуудаас ирсэн хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийг гадуурхахгүй, элдэвээр хэлэхгүй байхыг иргэдээсээ хүсмээр байна. Бид цаашлаад халдвар авсан иргэдийг эмчлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Солонгосоос ирсэн 2 иргэний маань биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байна. 

Гадаад харилцааны сайд Цогтбаатар: Эдгээр иргэд маань ирж буй улс орныхоо эрүүл мэнд, хяналтын байгууллагын хяналт дор онгоц дотор суусан. Тухайн иргэн халуунтай байвал тэр улсаас нь иргэнийг онгоцонд суулгахгүй, буцаагаад авч байгаа. Солонгосоос ирэх иргэдийн дунд ийм нөхцөл байдал гарсан шүү дээ. Өөрөөр хэлбэл халдвартай гэдэг нь тогтоогдсон 3 иргэн маань онгоц дотор явж байхад нь өвчний шинж тэмдэг илэрсэн гэсэн үг. 

УОК-ын дарга Ө.Энхтүвшин: 3 сарын 30 хүртэл сургууль цэцэрлэг, бусад үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нь зогсоосон. Улсын онцгой комиссоос БСШУС-н сайдад үүрэг өгсөн бөгөөд хэрэв хоригийн хугацааг сунгах бол эртхэн саналаа оруулж ирээрээ гэдэг чиглэл өгсөн. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

bymbatsogt

[66.181.161.20]

2020-03-27 12:03:57

amaraltiin gazruudiig dahiad zungmaar bna odo buyuu 4.1nees horio tawilaal hvmvvs buugnuruun tegeel nuuguu covid19 tarhanda tiim uchraas dahiad sungmaar bna

J

[202.9.40.160]

2020-03-17 16:57:25

Sungax xeregtei shdr, bi law xuuxde yawuulaxgui eruul baig.