Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/105639912-1545322753804gettyimages-1027343414.jpeg

АНУ-д эрчимтэй тархаж байгаа  коронавирусний тархалтыг намжаах зорилгоор тус улсын Засгийн газраас цөөнгүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа билээ. Тус халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээний хүрээнд дэлхийн томоохон спорт хувцас үйлдвэрлэгч болох “Nike” компани АНУ дахь бүх дэлгүүрээ түр хугацаагаар хаахаар болсоноо мэдэгджээ.

Түүнчлэн “Nike” компанийн мэдээлж байгаагаар зөвхөн АНУ дахь дэлгүүрүүдээс гадна Канад, Баруун Европ, Австрали, Шинэ Зеланд дахь дэлгүүрүүд мөн энэ сарын 27-ныг хүртэл үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. 

Олон улсын судлаачдын үзэж байгаагаар ЗАсгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа нь сайн зүйл боловч тэдний ийм шийдвэр гаргасан нь “Nike” компанийн Нидерланд дахь төв байрны ажилтан коронавирусээр халдварлаж тус салбарын үйл ажиллагааг энэ сарын эхээр түр хугацаагаар зогсоосонтой холбоотой хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cbnc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх