etoim.mn
photos/photo_l-2-644x500.jpg

Японы Осака хотын сумогийн ордондүзэгчгүйгээр цоожтой хаалганы цаана болж байгаа хаврын эхний тэмцээн буюу Харү башё дундаа орлоо. Найм дахь өдрийн дараа их аварга хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр башёг ганцаараа хошуучилж байна. Тэмцээний найм дахь өдөр нэг унаатай явсан Митакаүми, секиваке Осонаяма нар өрсөлдөгчиддөө унаж тэргүүлэгчдийн хоёр дахь эгнээнээс хасагдав. Харин Аойяма, Таканашёо нар долоон даваатай аваргын араас нэхэж байна. Монгол сумочдоос  их аварга Какирюү Г.Ананд зургаан даваа хоёр унаатай яваа бол Кирибаяма Б.Лхагвасүрэн, Азүмарюү С.Тодбилэг нар дөрвөн даваатай, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр даваатай тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм. Түрүүлэх эрэмбэтэй бөхийн нэг энэ тэмцээний ганц озеки Такикейшо гурав уначихсан, озеки цолоо алдаад байгаа Такиясү тэмцээний тав дахь өдөр гэмтэж дэвжээгээ орхиод байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх