etoim.mn
photos/89981528_3333826816644675_8926996263816134656_n.jpg

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр 7,14,15, 20 дугаар хорооны нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэрт ил задгай худалдаа эрхлэгчдийн ашигладаг өлгүүрийн төмөрнүүдийг авч чөлөөлүүлэн, “Болор ариусгал ХХК”-аар 7500 м2 зам талбайд ариутгал хийлгүүллээ. 

Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10-р хорооны 503 тоотод байрлах иргэн Э.Б-ын авто засварын газар нь эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн дэглэм, хөдөлгөөний хязгаарлалтыг зөрчин үйл ажиллагаа явуулж засвар үйлчилгээ хийж байсан зөрчил илэрсэн.

Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх