Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/samsung-scion-jay-y-lee-given-5-year-jail-sentence-for-bribery.jpg

Өмнөд Солонгосын компаниудаас анх удаа дэлхийн шилдэг 20 компаний тоонд орж байсан Самсунг компани дэлхий даяар хүрээгээ тэлсээр байна.

Тэд энэ удаа өөрсдийн  компанийн 220 сая долларын өртөг бүхий технологийн судалгаа, хөгжлийн төвөө Вьетнамд  улсад барихаар болж шав тавих ёслолоо хийжээ. Одоогоор Вьетнамын цорын ганц томоохон гаднын хөрөнгө оруулагч болох “Самсунг электроникс” нь өнгөрсөн хугацаанд тус улсад нийт 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн тооцоо байдаг аж. Мөн Вьетнам улс нь  “Самсунг электроникс”-н ухаалаг утас болон сэлбэг хэрэгсэл экспортод гаргадаг бөгөөд өнгөрсөн онд экспорт 4.4 хувиар нэмэгдэж, 51.38 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоо гарчээ.

Барилгын ажил ирэх 2022 оны сүүлээр дуусах төлөвтэй байгаа бөгөөд ойролцоогоор 2200-3000 шинэ ажлын байр бий болгох бөгөөд зүүн өмнөд Азид хамгийн томд тооцогдох энэ төв хиймэл оюун ухаан, их өгөгдөл, 5G зэрэг салбарын судалгаа хийх юм байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: cnn

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх