Италийн Улс Коронавирусийн тархалтын Европ дах голомт болоод байгаа. Тэгвэл Италийн Улсын Ром хотын Тестачио зах дээр нэгэн эр өөрийгөө нэг метрийн диаметртэй дискин тойргоор хүрээлэн явж байхыг олон нийтийн сүлжээнд барьшуулжээ.
Эрүүл мэндийн байгууллагаас хүмүүсийг дор хаяж нэг метр зай барин, гар барихгүй, ойр тодно харилцахгүй байхыг зөвлөж байгаа. Диск өмссөн эр өөриийгөө "коронавирусийн халдвар"-аас урьдчилан сэргийлэх үүднээс энэ үйлдэлийг хийсэн гэж тайлбарласан байна.