Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7135b4854fa9c28356aef9c9bb284ea7.jpg

Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас ААН, бизнес эрхлэгчдээ дэмжин үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал... 

- Бизнес эрхлэгчдийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг 4 дүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

- Хууль батлагдсанаар 6 мянга гаруй ажил олгогчийн 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна.

- Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар тогтоолоор ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортлож буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэл сараар хойшлууллаа. ( 4-р сард хууль нь батлагдана)

Тогтоол батлагдсанаас өнөөдрийг хүртэл хугацаанд 18 аж ахуйн нэгжийн импортлосон - 11.4 сая кг элсэн чихэр, 4.4 сая литр ургамлын тос, 2.2 сая кг цагаан будаа (2.75 сая кг цагаан будаа замд тээвэрлэгдэнэ явж байгаа), З500 тн улаан буудайн татвар төлөх хугацааг хойшлуулаад байна.

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх